Арга хэмжээ
Питер Брабэк Лэтмат дэлхийн усны нөөцийн талаар лекц уншлаа

Саяхан болж өнгөрсөн Монголын эдийн засгийн чуулганаар Усны менежмент сэдвээр салбар хуралдаан зохион байгуулж, хэлэлцүүлсэн билээ. Тус сэдвийн хүрээнд Ньюком групп, Усны газар, Монголын эдийн засгийн форум хамтран 3 сарын 28 –ны өдөр Дэлхийн усны нөөцийн талаар нээлттэй лекц зохион байгууллаа.

 

Тус лекцийг Дэлхийн эдийн засгийн форумын Усны нөөцийн газрын дарга, Нестле группын (Nestlé Group) дарга ПИТЕР БРАБЭК ЛЭТМАТ уншсан юм.

Тэрээр усны үр ашигтай хэрэглээг төлөвшүүлэх, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, ХАА, газар тариаланд салбарын усны хэрэглээнд технологи нэвтрүүлэх зэрэг сонирхолтой санал зөвлөмж, жишээ баримт ярьсан юм.

Усны асуудал нь улс орон бүрт харилцан адилгүй байна. Жишээлбэл, Хятад улс усан цахилгаан станцын төхөөрөмжийг хөргөхөд усыг ихээр хэрэглэдэг нь усны хомсдол үүсгэх шалтгаан болж байгаа бол Энэтхэг улсын хувьд газар тариалангийн салбарт усны үр ашиггүй хэрэглээ өндөр байна. Зарим улс оронд усыг ихээр ашиглан үйлдвэрлэгддэг хөвөн, эрдэнэ шиш зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээс татгалзаж, импортлох хандлагатай болж байна.

Манай улсын хувьд усны асуудал эрдэс баялгийн нөөц ашиглахтай холбогдож үүсч байгааг лекцд оролцогчдоос хөндсөн юм. Мөн хил дамнан урсдаг голын гольдролыг өөрчлөх тал дээр оролцогчдын хооронд маргаан өрнөж байсан ба үүнийг шууд хориглосон Олон улсын хууль тогтоомж байхгүй ч улс хооронд хийгдсэн гэрээ, хэлэлцээрүүд байдаг тухай ноёд Питер Брабэк ярьсан юм.

- See more at: http://meforum.mn/%D0%BF%D0%B8%D1%82%D0%B5%D1%80-%D0%B1%D1%80%D0%B0%D0%B1%D1%8D%D0%BA-%D0%BB%D1%8D%D1%82%D0%BC%D0%B0%D1%82-%D0%B4%D1%8D%D0%BB%D1%85%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%83%D1%81%D0%BD%D1%8B-%D0%BD%D3%A9%D3%A9%D1%86%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%82%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B0%D1%80-%D0%BB%D0%B5%D0%BA%D1%86-%D1%83%D0%BD%D1%88%D0%BB%D0%B0%D0%B0/#sthash.safPY9OT.dpuf

Саяхан болж өнгөрсөн Монголын эдийн засгийн чуулганаар Усны менежмент сэдвээр салбар хуралдаан зохион байгуулж, хэлэлцүүлсэн билээ. Тус сэдвийн хүрээнд Ньюком групп, Усны газар, Монголын эдийн засгийн форум хамтран 3 сарын 28 –ны өдөр Дэлхийн усны нөөцийн талаар нээлттэй лекц зохион байгууллаа.

Тус лекцийг Дэлхийн эдийн засгийн форумын Усны нөөцийн газрын дарга, Нестле группын (Nestlé Group) дарга ПИТЕР БРАБЭК ЛЭТМАТ уншсан юм.

Тэрээр усны үр ашигтай хэрэглээг төлөвшүүлэх, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, ХАА, газар тариаланд салбарын усны хэрэглээнд технологи нэвтрүүлэх зэрэг сонирхолтой санал зөвлөмж, жишээ баримт ярьсан юм.

Усны асуудал нь улс орон бүрт харилцан адилгүй байна. Жишээлбэл, Хятад улс усан цахилгаан станцын төхөөрөмжийг хөргөхөд усыг ихээр хэрэглэдэг нь усны хомсдол үүсгэх шалтгаан болж байгаа бол Энэтхэг улсын хувьд газар тариалангийн салбарт усны үр ашиггүй хэрэглээ өндөр байна. Зарим улс оронд усыг ихээр ашиглан үйлдвэрлэгддэг хөвөн, эрдэнэ шиш зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээс татгалзаж, импортлох хандлагатай болж байна.

Манай улсын хувьд усны асуудал эрдэс баялгийн нөөц ашиглахтай холбогдож үүсч байгааг лекцд оролцогчдоос хөндсөн юм. Мөн хил дамнан урсдаг голын гольдролыг өөрчлөх тал дээр оролцогчдын хооронд маргаан өрнөж байсан ба үүнийг шууд хориглосон Олон улсын хууль тогтоомж байхгүй ч улс хооронд хийгдсэн гэрээ, хэлэлцээрүүд байдаг тухай ноёд Питер Брабэк ярьсан юм.
 

Өдөр: 2012-03-28 -0000-00-00