Арга хэмжээ
Ногоон шийдэл - Нүүрс үү, салхи уу? сэдэвт хэлэлцүүлэгт таныг урьж байна

Хэлэлцүүлэг 2 дугаар сарын 3 -ний Баасан гаригт 16:00 цагаас Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны хурлын танхимд зохион байгуулагдана.

Монголын эдийн засгийн форумаас "Монголын эдийн засгийн чуулган 2012" -ыг угтан цуврал хэлэлцүүлэг, лекц зохион байгуулж байгаа билээ. Эхний хэлэлцүүлгийг "Ногоон шийдэл - нүүрс үү, салхи уу" сэдвээр зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлгийн агуулга нь салхиний эрчим хүчийг хөгжүүлэхэд тулгарах бэрхшээл, давуу талуудын талаар, мөн нүүрс, нүүрсний технологийн талаар ярилцана.

Хэлэлцүүлэг дээр МУИС-н ХХИС-ийн Хими технологийн тэнхимийн эрхлэгч, Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төвийн төслийн удирдагч Б.Батцэнгэл “Нүүрсний технологи эрчим хүчний эх үүсвэр болох нь” сэдвээр, Жеорж Вашингтоны их сургуулийн төгсөгч, судлаач Х.Батсуурь “Салхин сэнсний эрчим хүч” нар илтгэл тавьна.

Таныг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Өдөр: 2012-02-02 -0000-00-00