Арга хэмжээ
НҮБ-ийн хүүхдийн сангийн уриалга

1.Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжил, хамгаалал тогтвортой хөгжлийн цөм байх ёстой.

Тогтвортой хөгжил бол өнөө үеийнхэн хойч ирээдүйнхээ төлөө хүлээх хариуцлагын тухай асуудал юм. Хүүхэд эрүүл, боловсролтой, аливаа хүчирхийлэл, үл хайхрах явдлаас хамгаалагдаж байж бид тогтвортой ирээдүй, тогтвортой хөгжилд хүрч чадна. Түүнчлэн хүүхдүүдэдцэвэр ус, цэвэр агаар, аюулгүй хүнс хэрэгтэй. Гэтэл өнөөдөр дэлхий дахинд 99 сая хүүхэд ундны усны сайжруулсан эх үүсвэрээс ус авах боломжгүй, 208 сая хүүхэд ариун цэврийн байгууламжгүй орчинд амьдарч байна. 5 хүртэлх насны 180 сая хүүхэд хүнс тэжээлийн архаг дутагдалд ороод байна. Манай улсын хувьд нь ундны усны хангамж, сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмж гэр хороолол, гэр хорооллын болон хөдөөгийн сургууль цэцэрлэгт хангалтгүй байна. 2010 оны Хүүхэд хөгжил судалгаанаас харахад хотын нийт хүн амын 66 хувь сайжхруулсан ариун цэврийн байгууламжтай орон сууцанд амьдарч байхад хөдөөд энэ үзүүлэлт 36 хувьтай байна.

2.Тогтвортой хөгжлийг хангахад тэгш бус байдлыг арилгах зайлшгүй шаардлагатай.

НҮБ-ын Хүүхдийн сангаас тэгш байдлыг тогтвортой хөгжлийн төвд тавихыг уриалж байна. Нийгмийн хамгийн эмзэг хүн амын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалалд хөрөнгө оруулалт хийснээр ялгаатай, тэгш бус байдлыг арилгаж, илүү тогтвортой өсөлтийг бий болгодог. Тэгш бус байдал нь эдийн засгийн болон улс төрийн тогтворгүй байдалд хүргэдгийг бид мэднэ. Тогтвортой хөгжлийн төвд тэгш байдлыг тавьснаар нарийвчилсан тоон мэдээллийг цуглуулж, тэгш бус байдлын дүн шинжилгээ хийж, хөрөнгө оруулалтыг тэгш бус байдлыг арилгахад чиглүүлж болно.

3.Тэгш бус байдлыг бууруулахад ногоон эдийн засагт шилжих нь хүчирхэг хөшүүрэг болно.

Ногоон эдийн засагт шилжих нь чухал боловч хүртээмжтэй өсөлтийн тухай мартаж болохгүй. Тогтворгүй хөгжлийн үр нөлөө хүн амын хамгийн эмзэг бүлэгт илүү хүндээр тусдаг. Ногоон эдийн засагт шилжихтэй холбоотой эрсдлийг эмзэг хүн ам үүрэх ёсгүй. Хүртээмжтэй ногоон өсөлтийн жишээ нь олборлох үйлдвэрийн талаар шийдвэр гаргахдаа ил тод мэдээлэл, олон нийтийн оролцоог хангах бодлого байж болно.

4.Тогтвортой хөгжлийг хангахын тулд гэр бүл, хүүхдүүд, олон нийтийн аливаа гадны нөлөөлөл, гэнэтийн эрсдэл, гамшигт бэлэн байх, даван туулахад зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой.

НҮБ-ын Хүүхдийн сангаас хүн амын, ялангуяа эмзэг хүн амын аюулгүй байдал, аливаа эрсдэлд бэлэн байх, гэтлэх, даван туулахад хөрөнгө оруулалт хийх нь дан ганц хүмүүнлэгийн үйл ажиллагаа биш, тогтвортой хөгжлийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж байна.

5.Хүүхэд, залуу үе тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах өөрчлөлт хийх гол цөм юм.

Тогтвортой хөгжлийг хангах, төлөвлөх, хэрэгжүүлэхэд залуучуудын оролцоог хангахыг НҮБ-ын Хүүхдийн сан уриалж байна. Өнөөдрийн хүүхэд залуус ирээдүйн тогвортой хөгжлийг удирдагч манлайлагч юм. Тэд өөрсдийн ирээдүйн төлөө дуу хоолойгоо хүргэх, эрхээ хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй.

Өдөр: 2012-06-21 -0000-00-00