Арга хэмжээ
Азийн банкны холбооны чуулган

Жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай Азийн банкны холбооны 30 дугаар чуулган есдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Blue Sky зочид буудлын хурлын танхимд болно. Энэ удаагийн арга хэмжээ “АЗИ ТИВ: Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр” нэрийн дор явагдах аж. Энэхүү уулзалтад Монголын банк санхүүгийн байгууллагын 150 гаруй төлөөлөгч, Азийн Банкны Холбооны гишүүн бөгөөд Ази тивдээ “топ” хэмжээнд үнэлэгддэг RCBC, HNB, Тайванийн банк, Сингапурын Хөгжлийн банк болон бусад гадаадын банк санхүүгийн байгууллагуудын 80 орчим төлөөлөгч хуран цуглаж оролцох төлөвтэй байна.

Өдөр: 2013-08-29 -0000-00-00