Хуралдаан - 2014
Ухаалаг хот - бидний ирээдүй

Улаанбаатар хотыг 2020 онд ухаалаг хот болгохоор зорилт тавин ажиллаж байгаа. Уг ажлын хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй чанартай хүргэх, төрийн бодлого боловсруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хамруулж байна.

Ухаалаг хот бий болсноор иргэдэд шударга, шуурхай, чирэгдэлгүй, хямд үйлчилгээ бий болно. Хотыг ухаалгаар удирдах мэдээлэл цугларч, авилгагүй, бизнест ээлтэй болохоос гадна хотын хэмжээнд сайн засаглалыг бүрдүүлж чадна. Салангид бус нэгдсэн системтэй болсноор технологийн дэвшлийг үр дүнтэй нэвтрүүлж эхлэх юм. Үүнийг дагаад байгальд ээлтэй, эрүүл мэндэд хоргүй ногоон хот болох боломжтой. Ингэснээрүйлчилгээний хурд 50-90 хувиар нэмэгдэж, гэмт хэргийн тоо 20 хувиар буурах бололцоотой.

Мөн замбараагүй хот төлөвлөлтийг дахин анхаарч гэр хорооллыг орон сууцжуулах шаардлагатай. Үүний тулд хамгийн түрүүнд ард иргэдтэй гэрээ байгуулж хоорондоо тохиролцох нь чухал юм. Ухаалаг хот нь ард иргэдэд таатай амьдрах орчин бүрдүүлэхийн тулд мэдээж агаарын бохирдлын асуудлыг шийдэх хэрэгтэй. Иймээс агаарын бохирдлыг ихээр бий болгоод байгаа гэр хорооллыг цэгцлэх нь зүй.

Гэхдээ зөвхөн байгаль орчин талаас нь харах бус нийгмийн асуудлыг ч үүнд багтаасан байгаа. Төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэхдээ хүнд суртал, авилга, хэтэрхий олон шат дамжлага гэлгүй цахимжуулах нь зөв шийдэл юм. Тиймээс иргэдийн цахим нэг цонх бий болгох, газрын харилцааны төрөлжсөн мэдээллийн сан үүсгэх програм хангамж зохиох зэрэг төрийн үйлчилгээг сайжруулах алхмуудыг хийнэ.

Уг ажлыг хийхийн тулд улсын төсвөөс ихээхэн хөрөнгө шаардагдах хэдий ч хэрэв энэ ажил бүрэн хэрэгжвэл бидний амьдрах хот илүү хялбар болох болно. Үүнээс бид маш олон ашигтай талуудыг бий болгоно гэсэн үг. Үүний зэрэгцээ нийслэл дэхь гэмт хэргийн тоо ч буурах юм.

Тэгэхээр ухаалаг хот болохын тулд бид хэд хэдэн зүйлсийг гол анхаарлаа болгон авч үзэх хэрэгтэй.

Үүнд: Замын түгжрэл, Хаягжилт, Хотын цэвэр байдал, Нийтийн тээврийн үйлчилгээ гэ

 

Нийтэлсэн: 2014-08-05 00:00:00