Хуралдаан - 2014
Эдийн засагжсан гадаад бодлого

Монгол Улсын гадаад бодлогыг эдийн засагжуулах ажлын эрх зүйн хүрээг холбогдох хууль тогтоомжууд, түүний дотор Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүд тогтоож өгч байгаа. Гадаад бодлогыг эдийн засагжуулна гэдэг нь олон улсын харилцаагаар дамжуулан дотоодын эдийн засгийг дэмжих явдал юм.

Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанар, тогтвортой байдал, хөршүүдтэйгээ харилцах найрамдалт харилцаа зэрэг дээр улс төрийн хүчнүүдийн үзэл бодол, бодлогын зөрөө гарах нь бий. Гэвч улс орны хөгжил, нэгэн зорилгыг харж улс төрийн гол хүчнүүдийн харилцан зөвшилцөлд тулгуурладаг.

Гадаад бодлогыг эдийн засагжуулах хөтөлбөрийнгол зорилго нь гадаад харилцааг эдийн засагжуулах. Хөтөлбөрт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх,  гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хоёр болон олон талт хамтын ажиллагаанаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх,  хөгжлийн зээл, тусламжийг оновчтой ашиглах, эх орноо гадаад зах зээлд таниулах зэрэг үндсэн зорилтуудыг тусгасан.  Гадаад харилцаа, эдийн засгийн түншлэлийг сайжруулахад анхаарах хэрэгтэй байна. Хамгийн сүүлийн үеийн жишээ нь өнгөрсөн онд манай улс АПТА /Ази Номхон далайн чөлөөт худалдааны хэлэлцээр/-т нэгдсэнээр нэг давуу талыг бүрдүүлж байна. Учир нь МУ-н нийт бараа эргэлтийн 60 орчим хувийг уг хэлэлцээрийн гишүүн орнууд нь эзэлдэг.

Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улс дэлхий нийтийн томоохон арга хэмжээнүүдэд оролцон гадаад харилцаагаа өргөтгөх, улс орноо сурталчлах ажил хийж байна. Үүний нэг жишээ нь 40 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй  Дэлхийн эдийн засгийн чуулган /World Economic Forum/-д оролцох болсон явдал юм. Энэ хуралдааны явцац бизнесийн төлөөлөгчид харилцаа холбоо тогтоож хамтын ажиллагаагаа эхлүүлэх нь элбэг байдаг юм.

Манай улсын хувьд далайд гарцгүй, хоёр хөршийн дунд, дэд бүтцийн хөгжил тааруу гээд түмэн бэрхшээлийг хэлж болох юм. Гуравдагч хөршийн талаар сүүлийн жилүүдэд идэвхтэй ярьж байгаа. Гэхдээ ярьсан шигээ ажил ахицтай байсан уу гэвэл үгүй. Өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан гадаад бодлогыг эдийн засагжуулах хөтөлбөрийг эс тооцвол энэ чиглэлд дорвитой ажил хийгдээгүй. Зөвхөн яриа хэлэлцээрийн түвшинд гадаад харилцааг хөгжүүлэхээс хэтрэхгүй байна

 

Нийтэлсэн: 2014-09-08 00:00:00