Хуралдаан - 2014
Экспортыг нэмэгдүүлэх
Гадаад худалдааны тэнцэл гэдэг нь экспортолсон барааны үнийн дүнгээс дотогш нь оруулж ирж байгаа импортын үнийн дүнг хассан зөрүүг хэлдэг. Үндсэндээ тэнцэл алдагдалтай гарч байна гэдэг нь бид бага юм үйлдвэрлэж  доллараар гадагш зарсан бол, түүнээсээ их доллараар гаднаас юм худалдаж авсныг илэрхийлж байна гэсэн үг.  Монгол улсын  гадаад худалдааны тэнцэл 2014 оны 1 дүгээр сарын 15-ны байдлаар 89.3 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 26.6 хувиар өссөн байна.
 
*Экспорт нэмэгдэхгүй байгаа зарим шалтгаанууд:
 
-          Гадаадын зах зээлд бие даасан борлуулалтын төв болон сүлжээ байхгүй
 
-          Эцсийн бүтээгдэхүүний экспорт бага
 
-          Хагас боловсруулсан бүтээгдэхүүн ихээр олборлодог
 
-          Олон улсын чанарын стандартад нийцдэггүй
 
*Экспортлох боломжтой бүтээгдэхүүнүүд:
 
-          Мах сүү, арьс шир болон малын гаралтай бүтээгдэхүүнүүд
 
-          Сүлжмэл эдлэл буюу ноос ноолууран бүтээгдэхүүнүүд
 
-          Хүнсний бүтээгдэхүүн
 
-          Чацаргана болон чацарганы гаралтай хүнсний бүтээгдэхүүн
 
*Бүтээгдэхүүнээ экспортлох боломжуудаас:
 
АНУ, Европын холбооны Хөнгөлөлтийн Ерөнхий Систем болон тэдгээртэй адилтгах хөнгөлөлтийн нөхцлүүдийг ашиглан хөнгөлөлт, бүр ахиад татваргүйгээр бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломж бий. Эдгээр системүүд нь дэлхийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн хөтөлбөр юм.
 
Өнөөгийн байдлаар Монгол Улсын нөхцөл байдал сайжирсан тул АНУ-ын хөнгөлөлтийн системийг ашиглах боломжгүй байгаа.
 
Шведийн эдийн засагч Хекшер Олин нар , харьцангуй давуу тал нь тухайн улс орны нөөцийн байдлаас газар, хөдөлмөр, капитал гэх мэт хүчин зүйл хамаарна гэж үзжээ. Тухайн улсад ямар нөөц хамгийн их байна,  тэр хэмжээгээр зардал нь бага байдаг. Тиймээс тэр нөөцөөс бүтдэг бүтээгдэхүүнээ илүү ихээр экспортолж, ховор буюу хомсдолтой бүтээгдэхүүнээ импортлох хэрэгтэй гэж үзсэн байна. Энэ онол Монголд хамгийн сайн тохирох нь юм.
 
Монгол улсын гадаад худалдааны тэнцэл нь жил бүр алдагдалтай гарч байгаа. Үүнээс бид гадаад худалдаа ба экспортыг илүүгээр хөгжүүлэх хэрэгтэйг харж байна.  Хекшер Олины онолын дагуу хамгийн их нөөцтэй бүтээгдэхүүнээ илүү ихээр экспортолж, ховор буюу хомсдолтой бүтээгдэхүүнээ импортлох хэрэгтэй юм гэж үзэж байна.
 
Санал:
 
-          Гадаадын зах зээлд бие даасан борлуулалтын төв болон сүлжээг байгуулах
 
-          Гадаад зах зээлд Монгол улсын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн бөөний болон жижиглэнгийн  дэлгүүрийн сүлжээг үүсгэх хууль эрх зүйн орчныг тухайн улс орнуудын хувьд ЗГ-ын хэмжээнд авч үзэн шийдвэрлэх
 
-          Мэргэжилтэй ажилчин, инженер техникийн ажилтан , боловсон хүчинг бэлтгэх
 
-          Зах зээлийн судалгааг эрчимтэй явуулж техникийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх
 
-          Маш хүчтэй маркетингийн стратеги ашиглан томоохон хэмжээний брэнд болон гадаад зах зээл дээр гарч ирэх
 
-          АНУ-ын зах зээлийг судалж, илүү өргөн хэрэглэгчтэй зах зээлд нэвтрэн орох
 
-          Үйлдвэр болон үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
 
Нийтэлсэн: 2014-09-11 00:00:00