Хуралдаан - 2014
Компаний засаглал
Компаний засаглал гэж компанийг хэрхэн удирдах, чиглүүлэх, хянах, хууль тогтоомж, дүрэм, журам, тогтсон хэв жаяг, процессийг багтаасан нэг цогцыг хэлнэ. Компаний засаглалийн гол оролцогчид нь хувь нийлүүлэгчид \хувьцаа эзэмшигчид\, гүйцэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөл \захирлуудын зөвлөл\ байна. Компаний засаглал олон сэдвийг хамардаг ч хувь нийлүүлэгчид \өмчлөгч\-ийн эрх ашгийн үүднээс төлөөлөл хэрэгжүүлэх, тэдний өмнө үүрэг хариуцлага хүлээхтэй холбогдолтой асуудлыг хамгийн чухалд авч үздэг. Компанийн засаглалын тогтолцоо нь нийтлэг 4 үнэт зүйлээс бүрдэнэ. Үүнд:
 
•          Ил тод байдал
 
•          Шудрага байдал
 
•          Үүргийн хариуцлага
 
•          Тайлагналын хариуцлага
 
Компанийн засаглалын зөв тогтсон орчин эдийн засгийн нээлттэй, тогтвортой байдлыг улс оронд бий болгодог. Ийм орчинд xөрөнгө тодорхой xэмжээгээр чөлөөтэй урсаж, эдийн засгийн xөдөлгүүрт xөшүүрэг болж байдаг. Компанийн засаглал нь компанийг үр дүнтэй удирдах, үйл ажиллагааг нь зөв зохион байгуулах, ил тод байдлыг хангах зэрэг үйл ажиллагааг хамарсан өргөн ойлголт бөгөөд компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид болон бусад оролцогч талуудын ашиг сонирхлын зохистой харьцаа, ажил үүргийн зааг ялгааг зөв оновчтой тодорхойлдог.
 
Төрийн өмчит компаниудын гол асуудал бол ил, тод байдал Ерөнхийдөө төрийн өмчит компаниуд нь үйл ажиллагаа, санхүү болон менежментийн бүтэц, зохион байгуулалтын талаарх мэдээллээ гаргахдаа хувьцаат компаниудыг бодвол харьцангуй хоцрогдолтой, учир дутагдалтай байдаг. Ийнхүү ил тод байх үндсэн стандартууд нь хувьцаат компаниудынхтай адил байх ёстой. Төрийн өмчит компаниуд нь ихэвчлэн улсын, эсвэл бүс нутгийн биржүүдэд бүртгэлтэй байх боловч заавал ийм шаардлагуудыг дагаж мөрдөх албагүй.
 
Бэрхшээл
 
1.         Төрийн өмчит компаниудын мэдээлэл ТУЗ-д анхаарч ажилламаар байна.
2.         Далд эдийн засаг их байгаа шалтгаан нь компаний засаглалын асуудалтай шууд холбоотой
3.         Компаний засаглалд хэвлэл мэдээллийн байгууллагад  хандах хандлага муу байна.
4.         Монгол компаний засаглалаа яаж хурдан хугацаанд ямар аргаар сайжруулахаа нийтэд ил тод мэдээллэх.
 
Сайн засаглал ажилчид, харилцагчдыг бэлтгэн нийлүүлэгчид болон нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарласан тогтолцоог хөхүүлэн дэмждэг. Эдгээр сонирхлын бүлэг компаний засаглалын ёсзүйг шүтэн дээдэлсэн шударга орчин, итгэлцэлд түшиглэсэн найдвартай харилцааны өгөөжийг тал бүрээр хүртдэг. Ажлын тогтвортой байрыг бий болгож, нийгмийн үүрэх ачаанаас эдгээр компаниуд хөнгөлдөг. Гадаад зах зээлээс хуримтлуулсан санхүүгийн эх үүсвэрээ дур мэдэн үргүй зардалд зарцуулах, зүй бус хэлбэрээр танил тал, хээл хахуульд нөөцийг хуваарилах зэрэг нь капиталын өгөөжийг бууруулж, гаж эдийн засгийг дэмжих зэрэг талтай. Үүнээс сэргийлэх нэг гарц бол компаний удирдлагыг сайжруулж, ил тод, зарчимч байдлын ашиг тусыг нийгмийн бодлого боловсруулан, хэрэгжүүлэх  бүхий л хүрээнд таниулан үзэл бодлын шинэчлэл хийх явдал юм. Харьцангуй жижиг эдийн засагтай, төвлөрсөн удирдлагатай монгол орны хувьд төрийн сайн тогтолцоо, компаний зохистой удирдлага түүнчлэн төр бизнесийг холбосон хуулиа дээдлэх харилцаа чухал. Монгол Улс бизнесийн хувийн хэвшлийг эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болгон ашиглах гэж байгаа өнөөгийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, ашигтай, ёсзүйг удирдлага болгосон бизнесийг тэтгэсэн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр компаниуд хөрөнгө оруулалтыг татаж томрох бөгөөд компаниуд томорсноор эдийн засаг өргөжин тэлэх боломжтой.  Эдийн засаг өргөжин тэлснээр нийгэм маань илүү сайжрах болно.
 
Нийтэлсэн: 2014-08-05 00:00:00