Хуралдаан - 2014
Уул уурхайн эрх зүйн орчин ба баялаг бүтээгчид

Тэргүүлэх оролцогчид:

-          Р.Жигжид                    УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

-          Ч.Отгочулуу               УУЯ-ны СБТГ-ын дарга

-          О.Сайнбуян                “Эрдэнэс МГЛ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал

-          Г.Өлзийбүрэн                         Газрын тосны газрын дарга

-          Д.Үүрийнтуяа                         Ашигт малтмалын газрын дэд дарга

-          Д.Дамба                      Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч

-          Д.Галсандорж                         Монголын экспортлогчдын холбооны тэргүүн

-          Б.Бат-Очир                 Монголын уул уурхайн технологи, инженерүүдийн холбооны ТУЗ-ийн гишүүн доктор

Монгол Улсын хувьд уул уурхайн салбараасаа ашиг олж хөгжих, хөгжлийг жигдхэн хүртээх боломж бий. Австралийн томоохон нүүрсний ордуудтай өрсөлдөж Хятадын зах зээлийг хуваан эзэмших бүрэн боломж бидэнд бий. Үүний тулд төмөр зам зэрэг дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага урган гарах юм.

Уул уурхайн салбарын хувьд 2013 он таагүй жил болж өнгөрсөн. Энэ нь Евро бүсийн хямрал, дэлхийн нийт эдийн засгийн байдлаас шалтгаалж БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотой. Хятад улс нь Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдан авдаг гол түнш. Хятадын зах зээлд манай гол экспортын бутээгдэхүүн болох коксжих нүүрсний үнэ 50 хүртэлх хувиар буурсныг бид бүгд мэдэж байгаа. Энэ салбарт нүүрснээс өөр олон ашигт малтмалын бүтээгдэхүүн бий. Тэгэхээр зөвхөн нүүрсээр энэ салбарыг төсөөлж харах нь утгагүй. Жишээ дурдахад, хэдийгээр гадаад нөхцөл байдал таагүй байсан ч бид газрын тосны бүтээгдэхүүн 720 мянган тонныг олборлоод 680 тонныг экспортолж, татварт 191 тэрбум төгрөг төвлөрүүлсэн 2013 оны тухайд салбарын хууль эрхзүй цаашид баримтлах хөгжлийн стратегийн хувьд "тоглоомын дүрмээ" тодорхой болгоход багагүй зүйл хийж бүтээсэн бидний хувьд амжилт арвинтай жил байсан.

2014 оны гол зорилго бол уул уурхайн салбарын экспорт болон ашигт малтмалын төрөл зүйлээр нэмэх юм. Өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд бүтээгдэхүүний тогтвортой ханган нийлүүлэлт, дэд бүтцийн асуудал, цаашлаад төрийн үйлчилгээний хүндрэлүүдийг багасгах нь чухал байгаа юм. Мөн шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн төмөр замуудыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах, боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулах чухал байна. Өнгөрсөн онд уул уурхайн салбарын голлох 8-н хуульд нэмэлт өөрчлөлт оруулан шинэчилэн барьсан. Энэ гарсан хууль журмын хүрээнд салбарын эрхзүйн байдлыг сайжруулах болно. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн эцсийн хэлэлцүүлэг явагдаж байна. Мөн Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулах, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Ингэснээр бид уул уурхайн салбарын алсын хараа болон зорилгоо тодорхойлох юм.

 

Нийтэлсэн: 2014-04-24 00:00:00