Хуралдаан - 2014
Ногоон эдийн засаг

Тэргүүлэх оролцогчид:

- С.Оюун                     УИХ-ын гишүүн, БОНХ сайд

- О.Чулуунбат                        Эдийн засгийн хөгжлийн дэд сайд

- Ч.Хашчулуун           Эдийн засагч

- Paul Steele                 Regional Coordinator at UNEP-UNDP Poverty Environment Initiative

Манай улс олон жилийн өмнөөс хүрэн эдийн засгаа “ногооруулах” талаар ярьсаар ирсэн. Гэвч ногоон эдийн засаг, тогтвортой хөгжил гэдгээ бүрэн ухамсарлах түвшинд хараахан хүрээгүй л байна. Тиймээс ч үр уршгаар олон нийт уул уурхайн салбарын зохистой үйл ажиллагаанд саад хийж, хэт туйлшрал үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Зөв тогтолцоогоор иргэдийн дунд нэгдсэн ойлголтыг бий болгож ногоон хөгжлийг авч явахгүй бол ногоон хөгжил гэж юуг хэлээд байгааг "мэдэхгүйгийн синдром" бий болоод байна.

Уул уурхай өөрөө ногоон хөгжлийн эсрэг байдаг юм шиг ойлголтыг олон нийтээрээ авчээ.  Нэгдсэн үндэстний байгууллагаас хөгжингүй, хөгжиж буй, ядуу буурай бүх улс эдийн засгийн бүрэн шилжилт хийх ёстой гэсэн удирдамж өгсөн бөгөөд энэ бол тогтвортой хөгжлийн ногоон зам гэж үзэж байгаагаа 2012 онд Рио Де Жанерод болсон дэлхийн улсуудын цугларалт дээр хэлж байсан. Тиймээс ч энэхүү чиг хандлагыг олон улс жишиг болгохоор зорьж яваа.

Үүнд:

1. Цэвэр технологийг ашиглах

2. Нөхөн сэргээлтийг зөв хийх

3.Уул уурхайн салбараас олсон хөрөнгөө бусад салбарт хуваарилан, төрөлжүүлэх орно.

Бид ногоон хөгжлийн төлөө хийж буй үйл ажиллагааг хямд өртгөөр санхүүжүүлж болно. Африк анх удаа амжилттай ногоон бонд босгосон. Манай улс ч тухайлбал агаарын бохирдлыг багасгахад зориулж ногоон бонд босгож болно. Ногоон хөгжлийн төлөө босгосон хөрөнгө оруулалт хямд өртөгтэй байдаг байна. Өнөөдөр Монгол Улсын байгаль орчинд учраад буй тулгамдсан асуудлууд:

–      Агаарын бохирдол: Улаанбаатар хотын агаарын бохирдол нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон хязгаараас 6 дахин өндөр байна. Тус байгууллагын тооцооллоор нас баралтын 9% (шууд) - 15% (шууд бус) нь агаарын бохирдолтой холбоотой гэж үзжээ.

–      Усны бохирдол ба усны менежментийн ядмаг байдал: Улаанбаатар хотын нийт хэрэглээний усны 98%-ийг гүний усаар хангадаг ба өдөрт 330,000м3 гүний ус хэрэглэдэг. 2015 он гэхэд хот орчмын гүний усны нөөц шавхагдана гэсэн таамаг бий.

–      Уурхайн сөрөг нөлөө: Нийт олборлолт хийсэн 22,752 га газрын 4256 га талбай (18.7%) нь нөхөн сэргээлт хийгдэлгүй үлдсэн байна.

–      Газрын хөрсний доройтол: Нийт нутгийн 77.8% нь цөлжилтөд өртсөн. Нийт нутгийн 10% нь эмзэг хөрсөнд ангилагдах болсон нь 2006 онтой харьцуулахад 2-3% өсчээ.

–      Ой модны нөөц буурах: Нийт нутгийн 7% буюу 10.8 сая га талбай ойжилттой байгаа нь 2000 оны түвшнээс 7% буурсныг илтгэж байна. Жилд дунджаар нутгийн 0.7% буюу 820км2 (82,000 га) талбайн ой модыг огтолдог байна.

–      Уур амьсгалын өөрчлөлт: 1940-2008 оны хооронд МУ-ын агаарын дундаж хэм 2.14С-аар өөрчлөгдсөн нь дэлхийн дундаж 0.74С-тай харьцуулахад 3 дахин хурдан байгаа юм.

Эдгээр бэрхшээлүүдийг даван туулах ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг сүүлийн жилүүдэд төр, холбогдох яам төдийгүй хувийн хэвшлийн байгууллагууд боловсруулан ажиллаж ирлээ. Тиймээс эдгээр үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж хамтын хүчээр Ногоон эдийн засаг Монголд  (хамгийн их бохирдолтой, цөөн хүн амтай) хөгжих, хуульчлагдах асуудлыг дахин сайн хэлэлцэх хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүн  дээр багахан зэргийн нэмүү өртөгийг нэмэх сан бүрдүүлэх бүрэн

Нийтэлсэн: 2014-04-14 00:00:00