Чуулган мэдээ - 2014
Хариуцлагатай уул уурхай, ил тод байдлын асуудалд голлон анхаарлаа хандууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д Эдийн засгийн форумын хүрээнд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалт өчигдөр боллоо. Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв. Ерөнхийлөгч хэлэхдээ “Энд хүрэлцэн ирсэн анд нөхөд, мэргэжилтнүүд та бүхний энэ өдрийн түмэн амгалан айлтгаж байна. Монгол Улс олон улсын эдийн засгийн чуулгантай хамтарч ажиллаад тодорхой хугацаа өнгөрч байна. Мөн тодорхой үр дүн ч гарч байгаа. Энд байгаа зочид маань ноднин Монгол бас ирсэн. Тэдэнтэй ноднин ярьсан зүйлүүд ажил хэрэг болж буйд баяртай байна. Миний авсан мэдээллээр 200 гаруй хуудас уул уурхайн загвар гэрээ бий болж, уул уурхайн баялагтай улсууд түүнийг яаж ашиглах вэ, эдийн засгийнхаа үр ашгийг хааш нь явуулах вэ гэдэг дээр тодорхой санал санаачилгууд, дүгнэлтүүд гарсан гэж ойлгож байгаа. Ноднин зунаас энэ асуудлыг сонирхож буй олон оронд хурал, зөвлөлгөөн болж, судлаачдын дунд яригдсан байгаа. Давосын эдийн засгийн чуулганыг үндэслэгч доктор Шваб бидний энэ үйл ажиллагааг байнга дэмжиж ирсэнд талархалтай байдгаа хэлэх нь зүйтэй биз ээ. Цаашид бид Давосын эдийн засгийн чуулганы “Авлигалын эсрэг түншлэл” гэсэн хөтөлбөрт Монгол Улс бас нэгдэн орж байгаа. Энэ нь тохиолдлын зүйл биш. Ашигт малтмалын баялаг ихтэй улсууд түүнийгээ ашиглаж сайн үр дүнд хүрснээсээ илүүтэйгээр муу үр дагавар гарсан нь олон юм. Тийм учраас энэ баялгийг хэрхэн нээлттэй, зөв, ард иргэддээ, хөгжил дэвшилдээ ээлтэй ашиглах вэ, хэрхэн хөрөнгө оруулагчидтайгаа хамтарч ажиллах вэ, төр засгийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хэрхэн хангах вэ гэдэг асуудлууд чухлаар тавигдаж байна. Монголд цаашид уул уурхайн ашигт малтмалын олон гэрээний асуудал сөхөгдөнө. Тэгэхээр хамтарч боловсруулж байгаа энэ гэрээний загвар төслийг Монгол төдийгүй манайтай адилхан энэ асуудлыг сонирхож буй, ийм хөгжлийн түвшинд явж буй улс орнууд ашиглах бүрэн боломжтой. Ер нь уул уурхайн баялгийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ гэдэг зөвхөн Монголд бус, олон улс оронд тулгамдаж байгаа асуудал юм. Иймд Авлигалын эсрэг түншлэлд нэгдэн орж, хамтран ажиллах нь чухал гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Энд хүрэлцэн ирсэн, энэ асуудлаар хүнд хэцүү ажлуудыг хийж гүйцэтгэсэн нийт хүмүүст улс орныхоо нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Хуралдааны үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Глобал аж үйлдвэрийн төвийн гүйцэтгэх захирал Алекс Уонг хэлэхдээ, “Уул уурхайн салбартай холбоотойгоор 12 оронд судалгаа хийсэн. Энэ тухайгаа ярихын зэрэгцээ Монголд тулгамдсан уул уурхайн хариуцлагатай, ил тод байдлын асуудлыг өнөөдөр бид хэлэлцэх гэж байна. Хоёул эдийн засгийн үр ашгийн хуваарьлалтай бас холбоотой юм. Ингэхдээ хоёр зүйлд гол анхаарлаа хандуулна. Нэг нь уул уурхайн олборлох салбарыг хөгжүүлж, ашгийг яаж ил тод, эрх тэгш хуваарьлах, нөгөө нь түүн дээрээ үндэслээд олон бизнес үүсгэн ажлын байр бий болгох суудал. Мөн маргааш ил тод байдал болон авлигалын асуудлаар ярилцах болно” гэлээ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт мөн товч үг хэллээ. Тэрээр хэлэхдээ “Загвар гэрээний асуудлыг одоо ярих юм. Бид Оюутолгойн гэрээ байгуулахдаа УИХ-аар хэлэлцүүлж, иргэний нийгмийнхний саналыг сонсон олон талаас ажилласан болохоор бас ч гэж дэвшилттэй зүйлүүд ажиглагдаж байна. Одоо ч энэ гэрээний асуудлаар яриа хэлэлцээ хийж байгаа. Гэрээний зарим заалт нээлттэй байгаа. Сайжруулахаар ажиллаж байна. Яриа хэлэлцээ ойрын хугацаанд тодорхой үр дүнд хүрэх байх. Анх бид л, ганц Монгол л ийм хүнд асуудалтай тулгараад байгаа мэт ойлгож байсан. Гэтэл манайтай ижил нөхцөл байдал үүссэн 12 орон байна. Эдгээр орны гэрээнүүдтэй харьцуулахад манайх харьцангуй боломжийн болсон юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх төслийг боловсруулж байна. Энэ хавраас УИХ-аар хэлэлцэнэ гэж найдаж байна. Үүнд бидний одоо ярих гэж буй хариуцлагатай уул уурхайн асуудлыг яаж институцлэх вэ гэдэг их чухал. Хэнийг, ямар зарчмын дагуу ажиллаж байгаа бол хариуцлагатай гэх юм. Хариуцлагатай гэдгийг ямар шалгуураар тогтоох юм. Энийг тогтоох нь маш ч их ач холбогдолтой. Зүгээр хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлнэ гэж ерөнхий ярина гэдэг утгагүй. Энд бас төрийн бус байгууллагуудын төлөөллийг урьсан. Тэд маань ярих бололцоотой болно. Энэ сэдвээр эдийн засгийн форумтайгаа хамтарч ажиллах сонирхолтой байна. Загвар гэрээний болон хариуцлагатай уул уурхайн зарчим, шалгуурын асуудлаар эдийн засгийн форумтай хамтран ажиллахыг хүсч байна. Бас улс орнуудын уул уурхайн хөрөнгө оруулалтын гэрээний харьцуулсан судалгаа их чухал байна. Өнөөдөр бид канадын, австралын, Америкийн гэх мэт хэдэн улсын нэр хэлээд ийм ч сайн талтай, тийм ч сайн талтай гэцгээж байна. Тэгвэл хамгийн сайн гэрээ ямар байдгийг харьцуулсан судалгаагаар гаргаж үзээгүй байгаа. Уул уурхайн хэнээрхлийг улс төрийн талаасаа яаж залах ёстойг ч яриасай гэж хүсч байна” гэв
Ингээд дугуй ширээний уулзалтын нэгдсэн хуралдаан “Хариуцлагатай уул уурхайн санаачилга, үр дүн, цаашдын алхмууд сэдвээр үргэлжилж, Давост анх танилцуулсан судалгааны үр дүн, уул уурхайн салбар хуралдааны дүнг танилцуулж, оролцогчид саналаа хэлэв. Үүнээс гадна салбар хуралдаанууд болж, “Уул уурхайн салбарын эдийн засгийн интеграц”, “Уул уурхайн эдийн засагт эзлэх байр суурь, үр ашгийг тэнцвэртэйгээр хуваарьлах нь” гэсэн асуудлуудад анхаарлаа хандууллаа.

tv5.mn

- See more at: http://meforum.mn/%D1%85%D0%B0%D1%80%D0%B8%D1%83%D1%86%D0%BB%D0%B0%D0%B3%D0%B0%D1%82%D0%B0%D0%B9-%D1%83%D1%83%D0%BB-%D1%83%D1%83%D1%80%D1%85%D0%B0%D0%B9-%D0%B8%D0%BB-%D1%82%D0%BE%D0%B4-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%B0%D1%81%D1%83%D1%83%D0%B4/#sthash.RszEfYEP.dpuf

Нийтэлсэн: 2011-03-03 00:00:00