Чуулган мэдээ - 2014
Байгалийн баялагийг хараал биш ерөөл болгох боломж бий.Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Монгол  нутагт хавар цаг ирж байна. Бүх зүйл  урган төлжиж, дэлбээлэхийн  билэгдэл болсон сайхан үед  монгол улсын хөгжлийн асуудлыг хөндсөн эдийн засгийн чуулган болж байгаад төрийн тэргүүний  хувьд би талархалтай байна гэж  МУын  Ерөнхийлөгч  Элбэгдорж   Монголын эдийн засгийн чуулганы  2 дахь өдрийн нэгдсэн хуралдааныг нээхдээ хэллээ.   Эдийн  засгийн чуулганы гол зорилго нь  тухайн жилийн өнгийг тодорхойлоход оршидог гэж би боддог. Туулай жил  ямар   менежментээр төр засөг хөгжлөө  чиглүүлэх нь   энд  ирсэн та бүхний  хэлэлцүүлгээс хамаарна.  Чуулган үр дүнтэй болж байгаагийн хамгийн гол шалтгаан  нь  оролцогчид нь  үг хэлэх  эрхээр  хангагдсан учраас төр.   МУын  Ерөнхийлөгчийн  байр суурь бол шинэ бүтээн байгуулалтыг  дэмжих. Тухайлбал шинэ сум байгуулах төслийг дэмжиж байгаа.  Уул нь бүгд  энэ төслийг өлгөн аваад  бүхий л сумаа шинэчилж, шинэ байртай, шинэ сургуультай шинэ өнгө төрхтэй суурин газартай болох учиртай.  Нүүдэлчдийн нэг муу зуршил байдаг нь  юм бүтээж орхихдоо муу.: Гэхдээ бид бүтээх  ёстой гэдэг нь ойлгомжтой. Үүнд саад болж байгаа  асуудлыг  ч арилгах хэрэгтэй гэлээ.   УИХын  гишүүд шийдвэр гаргах эрхээ далимдуулж   тойрогтоо тэрбум төгрөг  авч байгаа    улс орны эдийн засгийг чөдөрлөж байна гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Иргэд төлсөн татвараа  юунд  зарцуулж байгааг шаардах эрхтэй:.   Хүний хөгжлийн тухай  энд  их хөндөж байгаа.   Энэ маш чухал сэдэв.  Яавал хүн хөгжих юм,  ямар хүн хөгждөг юм бэ  гэсэн асуудал гарна.  Үнэндээ  бол эрхтэй, эрх чөлөөтэй хүн  хөгждөг нь  зах зээлийн ардчилсан нийгмийн тогтолцоо юм гэлээ.  Ашигт малтмалын салбарын талаар ч  байр сууриа илэрхийлсэн.  Байгалийн баялагаараа гайхуулж, орох орлогын   ярьж  суугаа энэ үед   тод мөрөө үлдээдэг энэ бизнесийг яаж хараал биш  ерөөл болгох тухай ярилцаж, нэгдсэн шийдэл гаргах  нь  зүйтэй гэлээ. Түүнээс биш гэрээ байгуулсан гээд  гэдийгээд хяналтгүй орхиж болохгүй.  Уул уурхайн салбар урсаж байгаа мөнгө мэт ч  бас  айдсыг болгоомжлолыг нийгэмд төрүүлээд байгааг нуугаагүй. Ашигт малтмалын хууль бүрнээрээ шинэчилэгдэх  жил гэдгийг  ерөнхийлөгч хэлсэн.  Энэ жилийн  4 сарын  30 гэхэд УИХ хаврын чуулганаараа хэлэлцэн батлах   цагийн хэмжүүр  ч байгаа.   Зарим хүн өнөөдөр гэнэт сөхлөө гэж хэлэх байх.  Харин энэ сэдвээр   сүүлийн  10 жилийн турш ярьсан гэдгийг  онцолсон.  Шударга ёсны тухай асуудлыг,  шүүх эрх мэдэл гээд хуулийн салбарын асуудлууд  ч хөндөгдөх сэдэв  гэж байсан.  МУын  Ерөнхийлөгч     Шүүх тогтолцооны талаар   удахгүй  эдийн засгийн форумын  хэмжээний хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байгаагаа хэллэээ.  Форумд оролцогсдод амжилт хүссэн юм.

tv5.mn Э.Дагиймаа
 

Нийтэлсэн: 2011-03-03 00:00:00