Чуулган мэдээ - 2013
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Монголын эдийн засгийн чуулган 2013-н нээлтийн үг

Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

Жил бүрийн 3-р сард цугларч улсынхаа эдийн засгийн хөгжил дэвшил, дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцдаг жишиг тогтсон билээ.

Энэ удаагийн чуулганы сэдэв бол Монгол брэнд юм.Монголчууд бидний хүсэл мөрөөдөл бол Монгол брэндийг íü болгох явдал.Мэдээж 2 өдөр хуралдаад 2 өдөр ярилцаад шууд монгол брэндийг бий болгож чадахгүй.Гэхдээ энэ 2 өдөр бидний ярих гол асуудал бол яавал бид Монгол брэндийг бий болгож чадах вэ?Үүний тулд хэн юу хийж чадах вэ?Яаж хамтарч ажиллах вэ?гэсэн асуудлууд юм. Өөр нэг чухал асуудал нь бидний хувьд шинэ зүйл учраас бусад улс орнууд яаж энэ брэндийг бий болгож чадсан бэ гэдгийг судалж, суралцах явдал.Тэгэхээр брэнд гэж юу билээ?Монголоор хэрхэн ойлгох вэ?

Олон янзын нэр томъёо байдаг.Миний хувьд 2 чиглэлээр ойлголцож орчуулж хэлж явж болохоор юм шиг санагдлаа.

Нэгдүгээр чиглэл бол тамгалах гэсэн утга.Монголчууд өөрсдийнхөө хамгийн сайн хийж бүтээж чадах тэр зүйлээ гаргаж ирэх учиртай юм байна.Хоёр дахь гол санаа нь өөрийн мэддэг, чаддаг зүйлээрээ худалдан авагчдыг, хүмүүсийг, дэлхийг байлдан дагуулах явдал юм байна.Мэдээжийн хэрэг жил жилийн Эдийн засгийн чуулган дээр бид бизнесийн орчныг таатай болгоход учирч байгаа бэрхшээлүүд юу байгаа вэ?Тэдгээрийг хэрхэн яаж шийдэх вэ гэж хэлэлцдэг.Гэхдээ энэ удаа шинэчлэлийн Засгийн газар өдөр тутмын шинжтэй, сар тутмын шинжтэй юмыг аль болохоор бага ярих зорилт тавьсан.Маргааш, нөгөөдөр, дараа жил магадгүй ойрын хэдэн жил монголчуудын эдийн засгийн хөгжлийг тодорхойлж болох тэр чиглэлийг илүү нухацтай эхлүүлье, ярья гэлээ.Бусад улс орны адил өөрийн орны, монголчуудынхаа өвөрмөц онцлог, хэв шинжийг илэрхийлж чадсан тэр Монгол брэндийг бий болгохын тулд бид бүгдээрээ хамтарч ажиллана.       Үндэсний брэндийн индекс 2005 оноос гардаг болсон.Үүнд аялал жуулчлал, экспорт, хүн ам, соёлын өв, хөрөнгө оруулалт, шилжилт хөдөлгөөн зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан тооцоолдог. Үндэсний брэндийн индексийг тэргүүлж буй орнуудад  та бидний сайн мэдэх АНУ, ХБНГУ, Франц, Их Британи зэрэг улсууд багтаж байна. Монгол Улс одоохондоо сураггүй, эхний 10-т байтугай эхний 50-д ч орж бараагүй байгаа.

Яагаад Монгол брэндийг бий болгох хэрэгцээ тэй байна вэ?Нэгдүгээрт, Монгол хүний ур ухаан, хүч чадал, оюун билгийг шингээсэн зүйлсээр бид дэлхийн тавцанд өрсөлдөх боломжтой.Бидэнд суурь бааз нь байна.Мөн эдийн засгийн нөхцөл байдал ч шаардаж байгаа.Монгол улсын нийт экспортын 89 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг.Үүнээс 43 хувь нь нүүрс, 19 хувь нь зэс, үлдсэн нь бусад төрлийн уул уурхайн чиглэлийн бүтээгдэхүүнүүд болно.

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг аваад үзье.Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 30 хувьд нь анхан шатны боловсруулалт хийдэг бол үлдсэн 70 хувь нь үндсэндээ түүхий эд хэлбэрээрээ гарч байна.Энэ нөхцөл байдлаас үндэслээд жил гаруйн өмнө яг энэ танхимд Ардчилсан намын Эдийн засгийн хувьсгал гэдэг лекц тавигдаж байсан.Тэнд ярьсан нэг чухал санаа бол манай эдийн засгийг төрөлжүүлэх, диверсификаци хийх, солонгоруулах зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлт юм.Ноолуур нэг үеээ бодоход олон улсын хэмжээнд ямар нэгэн хэмжээгээр танигдах болсон.Гэхдээ бидэнд брэнд бий болгох туршлага хараахан байхгүй учраас Монголын ноолуур гэж яг юү вэ гэж хэлэхээр хүмүүст бас төдийлөн дүр зураг буухгүй байх.Арьс ширэн бүтээгдэхүүн, оёдол дизайнаараа дэлхийд гаргах боломж байна.Одоогоос хэдхэн хоногийн дараа Лондонд болох fashion show-д манай загвар, зохион бүтээгчид явах гэж байгаа нь үүний тод жишээ билээ.

Мах, махан бүтээгдэхүүн байна.Хамгийн энгийнээр хэлэхэд манай мах бол юу идэхээ хэнээр ч заалгадаггүй, хаанаас хамгийн хэрэгтэй үржил шимтэй, витаминтай, хэрэгтэй зүйлээ олж идэхээ өөрөө мэддэг мал сүргээс гардаг.Тийм учраас мах, махан бүтээгдэхүүнээ бид зөв боловсруулж чадвал маш өндөр үнэд хүрэх боломжтой.Сүү, сүүн бүтээгдэхүүнийг ч дурдаж болно.

Аялал жуулчлалын салбар байна.Тэгэхээр эдгээр сэдвүүдээр бид салбар хуралдаан хийх учир тус бүрэд нь дэлгэрүүлэн ярилцах нь дамжиггүй.

Монгол брэндийг хэн бий болгох вэ?Лав л Монгол Улсын Засгийн газар бий болгохгуй.Энд цугларсан òà á¿õýí хувийн хэвшлийнхэн Монгол брэндийг бий болгоно.Өөр нэг зүйл бол сая дурьдсан ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, аялал жуулчлалаас гадна бидэнд бас брэнд байдаг.Монголчууд бид Олимпоос авсан медалийнхаа тоогоор дэлхийд 7-д жагсдаг.Бид өөрсдийн бахархал болсон олимпийн аваргуудтай.Бид нар уламжлалт бөхчүүдтэй.Морины дэлхийд байхгүй уралдаантай.Үүгээрээ дэлхийд тодорхой хэмжээнд танигдсан улс.

Энэ ажлыг хувийн хэвшил, Төрийн бус байгууллагуудын идэвхи санаачлагатай оролцоотойгоор төр дэмжин хэрэгжүүлнэ.Бид амжилт олно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Дэлхийн зарим нэг брэндийг харья.Mersedes Benz гэхээр бидэнд Герман улс бодогдож, чанар итгэл гэдэг юм санаанд буудаг.Японы компаниудын хийсэн бүтээгдэхүүнүүдийг харахаар төгс шийдэлтэй, эвдэрнэ гэж бараг байхгүй гэсэн бодол хүнд буудаг.АНУ-ын олон брэндүүд бидэнд чөлөөт сэтгэлгээ гэдгийг ойлгуулдаг.Солонгос улс сүүлийн үед үйлчилгээ, урлагийн салбарт олон шинэ брэндүүдийг гаргаж ирсэн.Хамгийн сүүлд гэхэд бүжиглэдэг, дуулдаг нөхөр юу болгов доо.Тиймээс брэнд бий болгоход заавал олон жилийн хөдөлмөр шаардаад байдаггүй, харин ч зөв юмаа олж чадвал богинохон хугацаа шаарддаг гэдгийг харуулж байна.                  Монгол гэхээр гадаадынхан онгон сайхан байгаль, байгалийн бүтээгдэхүүнүүдээ ашиглаж хөгжих юм байна гэж ойлгодог.Бусад улс орнуудûí хөгжсөн түмэн туршлага байдаг.Ганцхан жишээ дурдъя. Манайхтай адилхан Чили улс зэсээ  экспортлодог, зэсээрээ л амьдардаг улс гэж бодож байсан боловч эдийн засагтаа томоохон өөрчлөлтийг хийж чадсан – Чили улс өнөөдөр дарсаараа алдартай болсон. Чилийн дарсны салбарыг амжилтанд хүргэсэн гол хүчин зүйл юу вэ? 1995 онд вино үйлдвэрлэгчдийнх нь тоо 14 байснаа 10 жилийн дараа 2005 онд 70 болж өссөн байгаа. Өнөөдөр Чили улс дарсны экспортоороо дэлхийд 5-р байранд, үйлдвэрлэлтээрээ 9-р байранд ордог.10-хан жилийн хугацаанд дарсны экспортоос 30 сая доллар олдог байсан бол 600 сая доллар олдог болсон амжилтад хүрчээ.10 жилд 20 дахин өссөн.Бид  5 жилд 10 дахин өсгөж чадах зүйлсээ тодорхойлж гаргах хэрэгтэй болжээ.

Амжилтанд хүрсэн арга зам нь юу вэ?Тэд чиний компани, миний компани гэж ярьж суулгүй, аль болох жижиг аж ахуйн нэгжүүд нэгдэж, нэгдмэл үйл ажиллагаатай болсон.Өөрөөр хэлбэл үйл ажиллагаагаа илүү зохион байгуулалттай болгосон.Зарим тохиолдолд, усан үзэмнийхээ талбайнуудыг нэгтгэж, нэг зохион байгуулалтад оруулж чадсан.Өөрсдөд нь байгаа, танай компанид байгаа, тэдний компанид байгаа бүх боломжуудыг нэгтгэж, нийлүүлж чадсан байна.Дээрээс нь татвар, хууль эрхзүйн ойлгомжтой байдал, шинэ амт, шинэ савалгаа, маркетингийн шинэлэг арга хэрэгсэл зэрэг олон асуудлуудыг амжилттай шийдэж чадсан.Хамгийн гол нь дотроо хамтарч ажиллаж чадсан. Нэг баг болж чадсан учраас Чили бол дэлхийд өнөөдөр өөрийн гэсэн байр суурьтай  болсон юм. Тийм учраас би Ìîíãîëûí ноос, ноолууран бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, оёдол, дизайн, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, аялал жуулчлал зэрэг нь хоорондоо нэгдэж ажилласны эцэст брэнд болж гарч чадах байх гэж найдаж байна.

Ингээд Монгол брэндийн эрэлд хамтдаа морьдоцгооё, ажиллацгаая! Маш богино хугацаанд ажиллаад Монгол брэндийг бий болгоход хүч чадлаа нэгтгэе.Өнөөдөр энд цуглаад байгаа хамгийн гол зорилго бол төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, гадны хөрөнгө оруулагч нар бид хамтраад Монгол брэндийг бий болгоход оршино.Энэ бол нилээн хүч, хөдөлмөр, зохион байгуулалт шаардсан ажил нь тодорхой.Гэхдээ нэгийг нь бид хийчихлээ.Бид хүсэл мөрөөдөл байна гэдгийн харууллаа.Эдийн засгийн чуулганаа энэ сэдвээр хийлээ.Хүсэл мөрөөдөл байхад ажлын 50 хувь нь хийгдлээ гэж ойлгож болно.Одоо үлдэж байгаа 50 хувийг нь хамтраад хийе. Хамтраад хийхдээ бүгдээрээ байгаа бодит боломжуудаа гаргаж тавья, ямар бэрхшээл тулгараад байна,юу саад болоод байна вэ гэдгээ тодорхой гаргаж тавья.

        Монгол брэндийг бий болгочих бэлэн жор гэж байхгүй.Гэхдээ бид нарт бусад улсуудаас олж авсан бэлэн нэг жор байна.Тэр бол хөдөлмөрлөх, тэр дотроо хамтдаа, хамтарч, зөв зохион байгуулалттайгаар хувийн хэвшил, төрийн бус байгууллага, төр хамтарч зөв зохион байгуулалттайгаар ажиллах явдал.Ингэж чадвал бид Монгол брэндийг бий болгож чадна.Монгочуудынхаа хамгийн сайн хийж чаддаг зүйлсийг дэлхийд тамгалж үнэхээр монголынх юм шүү гэдгийг харуулж чадна.Энэ сайхан бүтээгдэхүүнүүдээрээ бид дэлхийд танигдаж, дэлхийг байлдан дагуулж чадна.Та бүхэнд амжилт хүсье.

Анхаарал тавьсан танд баярлалаа.

2013 оны 3 дугаар сарын 4    Төрийн Ордон

Нийтэлсэн: 2013-03-24 20:30:12