Чуулган мэдээ - 2012
Шигтгээ лекц тавихаар уригдсан эрхмүүдийн тухай

Монголын эдийн засгийн чуулганы үеэр зохион байгуулагдах сонирхолтой арга хэмжээнүүдийн нэг бол Шигтгээ лекц юм. 3 дугаар сарын 5 –ны өдрийн шигтгээ лекцийг Стэнфордын Их сургуулийн профессор Жонатан Грийнберг Тогтвортой хөгжлийн зохистой дэд бүтэц сэдвээр, 3 дугаар сарын 6-ны өдрийн шигтгээ лекцийг Израйль Улсын орчин үеийн хөгжмийн шилдэг удирдаачдын нэг Итай Талгам Удирдан залахуйн увдис сэдвээр тус тус уншина. Итай Талгам нь бизнесийн болон аливаа нэгэн байгууллагын удирдлагыг симпони хөгжим удирдахтай харьцуулан, маш сонирхолтой уран илтгэдэгээрээ алдаршисан нэгэн юм.

Жонатан Ди.Грийнберг

Олон улсын шүүгч болон хэлэлцүүлэг шийдвэрлэлтийн мэргэжилтэн, Канад дахь шүүхийн фирм Хийнан Блайкигийн хуулийн зөвлөх бөгөөд уг фирмийн Олон улсын маргаан шийдвэрлэх газрын ахлах юм.Тэрээр байгалийн баялаг болон эрдэс баялагийн хөгжил дэхь хөрөнгө оруулалт, засгийн газар, гадаадын хөрөнгө оруулагч болон нягтаршсан нийгмийн бүлгийн талаар ярвигтай асуудлыг шийдвэрлэхэд мэргэшсэн байна.

Ноён Грийнберг нь Станфордын хуулийн сургуульд Олон улсын Хөрөнгө оруулалтын хууль, Маргааныг шийдвэрлэх болон Олон улсын хэлэлцээр гэсэн хичээлүүдийг багшладаг байна. Мөн Станфордын Их сургуулийн олон нийтийн бодлогын программд хууль болон олон нийтийн бодлогоор багшладаг ба Станфорд төвийн Олон улсын Эрсдэл ба Хэлэлцүүлэгийн харьяат эрдэмтэн юм.

Ноён Грийнберг нь эрх зүй, сайн засаглал, эдийн засгийн тогтвортойхөгжил, уул уурхай, ус, хүрээлэн байгаа орчны хамгаалалт болонэрүүл мэнд зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэгт байнга оролцдог байна.

Тэр мөн Зүүн Ази, Африк болон Ойрх дорнодын Компаратив Стадис сэтгүүл, Харвардын Олон улсын тойм, ОУХ-ны Сэтгүүл, Станфордын Хуулийн тойм, Станфордын Олон улсын хуулийн сэтгүүл болон Олон үндэстний хуулийн Вандербилт Сэтгүүлүүдэд өөрийн эрдэмийн нийтлэлийг нийтлүүлж байсан ажээ.

Итай Талгам

Итай Талгам нь бизнесийн болон аливаа нэгэн байгууллагын удирдлагыг симпони хөгжим удирдахтай харьцуулан, маш сонирхолтой уран илтгэдэгээрээ алдаршисан нэгэн юм. 1994 онд, Израйль Улсын хөгжмийг гадаадад сурталчлахад хувь нэмрээ оруулсныг нь үнэлж Талгамыг Израел Улсын Хөгжмийн Зохиолчдын Холбооны хүндэт шагналаар шагнасан байна. Талгам нь “Тэл-Авив” найрал хөгжим, “Musica Nova Consort”-ийн удирддаг бөгөөд, Израел Улсын Үндэсний Урлагын Зөвлөлөөс “Оны Шилдэг Тоглолт” хэмээх хүндэт шагналаар шагнуулсан байна.

Итай Талгамыг Францын алдарт удирдаач Леонард Бернстэйн1987 онд Парисийн найрал хөгжимчдийг удирдуулсан байна. Тэрээр Европийн олон орны найрал хөгжимчдийг удирдаж байсан. Талгам Петерсбург филармоны болон Лейпзиг хотын дуурийн театрын найрал хөгжмийг удирдсан анхны Израйл удирдаач юм.

Тэл-Авив хотын уугуул Итай Талгам нь Юрусилам Рубин академид Америк- Израйлын Соёлын Сангийн тэтгэлгээр суралцаж, 1987 онд уран сайхны удирдаачийн диплом авсан байна. Тэр Чигиана-ийн Академид Franco Ferrara болон Guenady Rozhdestvensky нарийн хамт Америкийн Нэгдсэн Улсын Tanglewood хотод Seaji Osawa, Leon Fleisher, Lenny Bernstein нарийн удирдлаганд суралцсан. Тэрээр Юрусилам хотын Hebrew-ийн их сургуульд ерөнхий философи судалж эрдмийн зэрэг хамгаасан байна.

Итай Талгам нь Рубинийн хөгжмийн Академи, Тэл- Авив-ийн их сургууль, болон Юрусилам хотын Хөгжим Бүжгийн Академид багшилж байсан. Хөгжим удирдахынхаа хажуугаар, тэрээр олон боловсролын төслүүдэд идэвхитэй оролцдог юм байна.
 

Нийтэлсэн: 2012-03-02 00:00:00