Хуралдаан - 2011
Өрсөлдөх чадварын хэмжүүр, Кластер, Инноваци

Сэдвийг онцлохын ач холбогдол:Монгол улсын хувьд баялагийн хараал буюу Голланд өвчнөөс сэргийлэх, уул уурхайгаас бусад салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгаа төрөлжүүлэн өнөөгийн орчин нөхцөлд тохирох хөгжлийн стратегийг өрсөлдөх чадварын шалгуурт нийцүүлэн боловсруулах нь тулгамдсан зорилт болж байна.

Хэлэлцүүлгийн зорилго:Өрсөлдөх чадвар, кластерын хөгжил, инновацийг дэмжихийн ач холбогдол, хэмжих хэмжүүр, түүнийг хэрэглэн дүгнэлт гаргах, амьдралд хэрэгжүүлэх тогтолцоог хэрхэн бүрдүүлэх гэх зэрэг олон чухал асуултанд хариулахыг эрмэлзэнэ.

Хэлэлцүүлгээс гарсан саналууд:• Монгол Улс анх удаа эдийн засгийн өрсөлдөх чадвараа өөрсдөө тогтоох байгууллагатай болсон. Манай улсын өрсөлдөх чадвар өнгөрсөн оны үзүүлэлтээр дэлхийд 133-р байр байснаас 99-р байрт шилжин дээшилсэн;

• Өрсөлдөх чадвар дээшилж байгаа ч дэд бүтэц, хүний хөгжил талаасаа доошоо чангаагдаж байна;

• Уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эд, мах боловсруулж экспортлох гэсэн 3 кластерт манай улс төвлөрч ажиллавал илүү боломжтой гэж үзсэн;

• Катар, Вьетнам зэрэг улсуудаас суралцах зүйл бидэнд байна. Катар улс нь дэлхийн өрсөлдөх чадварт 133 орноос 17 дугаар байранд орсон байгаа юм;

• Төрийн зүгээс хувийн хэвшлийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Өнөөдөр төрийн байгуулагуудад бодлого нь байна. Гэвч, хэрэгжилтэндээ удаан байна;

• Уул уурхай хөгжин бид мөнгө олох тусам түүнийгээ уламжлалт аж ахуй дээрээ хөрөнгө оруулах шаардлагатай. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж, гадаадад экспортлоход бид кластер дээр тулгуурлавал хэрэгтэй болов уу;

• Бид өрсөлдөх чадварын зарим үзүүлэлтээр хоцорч байгаа бол энэ нь нөгөө талаас боломж гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв Монгол Улс төрийн бодлогоо бүрэн хэрэгжүүлье гэвэл техник, технологийн боловсролын тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. Бас техникийн дамжуулалтын механизмыг нэвтрүүлэх нь зүйтэй;

• Бизнес эрхлэгчдэд хууль эрх зүйн орчин тогтворгүй байгаа нь сөргөөр нөлөөлж байна. Ноос, ноолуур боловсруулагчдаа бид дэмжих хэрэгтэй шүү дээ. Татаас, гадаад худалдааны бодлого, эрх зүйн тогтвортой байдал гэх зэргээр дэмжих хэрэгтэй;

• Монгол Улс аль болох баялагийн хараалаас ангид хөгжихийг эрмэлзэж байна. Гадаадынхан төдийгүй Монголчууд өөрсдөө баялагаа хэт сонирхож байгаа нь эрсдэлийг бий болгож байна;

• Кластерийн тухайд бол шийдэлд хүрэхэд арай л эрт байна. Хамгийн гол нь бид саалиа бэлдэхийн урьд саваа бэлдэх л хэрэгтэй. Кластерийг амжилттай хөгжүүлж чадсан орнуудын туршлагаас харахад Засгийн газар кластер хөгжүүлэгч нь биш, харин хөгжлийн зохицуулагч нь юм;

• Залуучуудыг хөгжүүлэх орчныг л бүрдүүлэх хэрэгтэй байна. Улс төрчдийн хийсэн бүтээснийг хожим барилга, байшингаар хэмжихгүй;

• Бид хөгжлийн хувьд хаана хүрэх гээд байгаа юм бэ гэдгээ тодорхойлж, төвлөрөх хэрэгтэй. Бидэнд хоёр зам харагдаж байна:

- Түүхий эдийн бэлтгэгч хэвээр үлдэх;

- Эсвэл инновацид суурилсан эдийн засагтай орон болох.

• Манай улс чөлөөт худалдааны талаар Япон Улс, Хятад Улс, Орос Улстай хэлэлцээр хийж байгаа. Бидний зүгээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг чөлөөтэй худалдаалах талаар түлхүү анхаарч байгаа;

• Бид хэрэглээний эдийн засагтаа анхаарах хэрэгтэй. Бид ахмад эрдэмтэн, докторуудаа сонсохгүй байна. Тэднийг сонсох хэрэгтэй;

• Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд саад болж байгаа хамгийн гол зүйл бол дэд бүтэц. Эрчим хүчний хангамжийн асуудлыг шийдэж чадахгүй бол хөгжихгүй. Эрчим хүчний асуудлыг шийдэхдээ шинэ технологи ашиглая;
• Сэргээгдэх нөөцөө ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хэрэгтэй. Одоо байгаа үйлдвэрүүдээ унагалгүйгээр дэмжих хэрэгтэй;

• Манай хувийн хэвшлийнхний хувьд гадаадад гарахад бэлтгэл бага байна. Үүнд анхаарах хэрэгтэй. Оюуны өмчийн салбарт анхаарал хандуулахгүй бол орхигдож байна;

• Манай өрсөлдөх чадвар нөөцөд түшиглэж байгааг хөрөнгө оруулалтанд чиглүүлж, дараагаар нь инновацид түшиглэх нь зүйтэй;

• Өрсөлдөх чадварыг хөгжүүлье гэвэл илүү өрсөлдөх чадвартай үнэ, чанар, үйлчилгээ, нөөц бололцоог бүрдүүлэх хэрэгтэй. Эрх зүйн орчин тодорхой байх хэрэгтэй;

• Өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд боломж их байгаа хэсэгт илүү анхаарах хэрэгтэй. Инноваци, технологийг төр засгийн түвшинд анхаарах нь чухал. Манай санхүүгийн зах зээлийг цогцоор нь харахгүй бол олон улсад дэндүү доогуур байна.

Зохицуулагч:

ЭЗБӨЧСТ Ч.Отгочулуу

Хөтлөгч:

Сэд-Аюушжав Батзаяа, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч

Оролцогчид:

Төр засаг:

- Н.Алтанхуяг , УИХ, Тэргүүн шадар сайд

- Г.Занданшатар , УИХ

- О.Чулуунбат, УИХ

- Н. Ганбямба, УИХ

Иргэний нийгэм:

- Ч.Отгочулуу, ЭЗБӨЧСТ

Хувийн хэвшил:

- Б.Бямбасүрэн, Ньюком

Академи:

- Г.Сарнай, Оюуны өмчийн газар

ОУБ:

- Ханзелманн, ГТХН

Нийтэлсэн: 2011-01-20 13:13:20