Хуралдаан - 2011
Хөгжлийн загвар, хүнд өгөөжтэй өсөлт

Сэдвийг онцлохын ач холбогдол:Эдийн засаг, нийгэм, байгаль орчинд болж буй үйл явдал нь эцсийн дүндээ хүний үйлдэл, мөн хүндээ хэрхэн нөлөөлж байгаа талаар дүгнэгддэг гэж хэлэхэд болох юм. Иймд хөгжлийн загварыг зөв сонгож тууштай, тогтвортой эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлснээр иргэдийн амьдрал сайн сайхан болсон байх шаардлагатай юм. Загварыг зөв сонгосноор:

• Иргэдийн амьдрах орчин сайжирна.

• Боловсролын дундаж түвшин эрс дээшилнэ.

• Орлогын тэгш хуваарилалттай байна.

• Амьдрах баталгаа нь хангагдсан байна.

Хэлэлцүүлгийн зорилго:Иргэддээ нэмэртэй, байгаль орчиндоо ээлтэй, Улс орноо хөгжлийн өндөр түвшинд хүргэх, эдийн засгийн өсөлт нь иргэн бүрт тэгш хүрдэг, ажилгүй иргэнгүй байх тийм хөгжлийн загварыг бий болгох, сонгоход дэмжлэг үзүүлэхэд оршино. Хөгжлийн загвар нь бусад улсын туршлагад үндэслэгдсэн, олон улсын түвшинд өндрөөр үнэлэгдсэн, өөрийн орны онцлогт тохирсон, эцсийн дүндээ хүний хөгжлийг дэлхийн өндөр хөгжингүй орнуудын түвшинд хүргэхүйц байх учиртай. Улс орны эдийн засаг, нийгмийн бүхий л салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн загварыг босгох, нутагшуулах, хэрэгжүүлэхэд тус хэлэлцүүлгийн гол цөм орших юм.

Хэлэлцүүлгээс гарсан саналууд:

• Улс орон хөгжихдөө юу нь тэргүүлэх чиглэл нь байх вэ гэдгийг авч үзэх хэрэгтэй. Уул уурхайн салбарыг дагаж тээвэр, банк санхүү, барилга, эрчим хүчний салбарууд эрчимтэй хөгждөг. Харин хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээний салбаруудын хөгжил хоцрох хандлагатай байдаг;

• Шууд мэдлэгт суурилсан хөгжлийн загварт шилжих хэцүү буюу боломжгүй зүйл юм. Тодорхой хугацаанд мэдлэгт суурилсан хөгжлийн загварт шилжих хэрэгтэй;

• Бид хөгжлийн салбартаа аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх талаар бодлогын олон асуудлыг тусгах хэрэгтэй;

• Уул уурхайгаас орж ирэх орлогыг хөгжлийн хөрөнгө оруулалт болох боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцэд оруулах хэрэгтэй;

• Хөгжлийн загварыг бий болгоход дараах гурван нөхцөлийг авч үзэх хэрэгтэй. Үүнд:

- Тухайн орны эдийн засгийн одоогийн нөхцөл байдал;

- Тухайн улсын бодлогын орчин институцийн чадамж ямар түвшинд байх;

- Гадаад орчны нөхцөл байдал, хандлага дээр судалж, загвар маань үүн дээр суурилсан байх хэрэгтэй:

* Тогтвортой өсөлт;

* Хүний өсөлт;

* Ухаалаг өсөлт.

• Хүнийг харахдаа ажиллах хүч ойлголтоор манайхан ойлгодог. Харин хүнийг хувь хүн гэдэг талаас нь авч үзэх хэрэгтэй. Хүндээ анхаарсан бодлого явуулж байна гэдэг нь хүндээ бэлэн мөнгө тараах бус харин тогтвортой байнгын ажлын байраар хангаж ажиллуулах, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм;

• Хөгжлийн загварыг сонгохдоо маш болгоомжтой хандах хэрэгтэй. Улс орон бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Урт хугацааны хөгжлийн алсын хараатай байх хэрэгтэй. Одоогийн Монголын хөгжлийн бодлого нь улс төрийн ашиг сонирхолын үүднээс сонгуулийн хугацаат жилээр төлөвлөгдөж байна;

• Инфляцийн бодлого, төсвийн менежментийг сайн хийх хэрэгтэй байна. Сайн интитуцийн тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй байна;

• Улс төрийн сонгуульд оролцохдоо 10 жилийн төлөвлөгөө боловсруулсан байна гэж хуулиндаа тусгасан байх хэрэгтэй;

• Монгол улсын ирээдүй зөвхөн уул уурхайн салбараас хамаарахгүй, бусад салбараа мөн хөгжүүлэх хэрэгтэй. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бий болгох хэрэгтэй;

• Манай улс харин макро чиглэлийг баримталсан учир үйлдвэр сайн хөгжөөгүй. Тиймээс микро түвшинд хөгжүүлэх нь зүйтэй;

• Эдийн засгийг хөгжүүлэхийн тулд төрийн оролцоог зарим тал дээр нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ нь хөрөнгө оруулалт талаасаа байх шаардлагатай;

• Ямар салбарыг яаж хөгжүүлж чадах вэ гэдгийг тодорхой зааж өгөх хэрэгтэй байна. Экспортын гол салбар болох ноолуурын асуудлаа шийдвэрлэж чалахгүй байна;

• Монгол улсын хувьд хүн ам, техник технологийн хувьд сул учир хөгжлийн нөөц нь муу байна. Хүнд аж үйлдвэрийн парк байгуулж хөгжүүлэх хэрэгтэй;

• ХАА-г бодлогоор дэмжиж ажиллах хэрэгтэй. Ийм үүднээс ҮХШХ-ноос Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулаад байна;

• Үндэсний боломжийг үнэлэх хэрэгтэй. Үр дүнд хүрэх арга замыг тодорхойлсон байх хэрэгтэй. Төр эдийн засагт үзүүлэх үүргийн оновчтой болгох хэрэгтэй. Дотоодын бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахын тулд тухайн улсын зах зээлийг сайн судлах хэрэгтэй;

• Шинээр дэд бүтцийн асуудлыг ярилцаж байна. Тэр дэд бүтэц, үйлдвэрийг хангах эрчим хүчийг бий болгох хэрэгтэй;

• Төмөр замын асуудлыг дуусгах хэрэгтэй;

• Агаарын тээврийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Олон улсын нисэх онгоцны буудлыг яаралтай барьж дуусгах хэрэгтэй байна;

• Монгол, Орос, Хятад улсын хооронд хийн хоолой болон бусад дамжин өнгөрөх тээвэр зэрэг асуудлыг төрийн хэмжээнд зөвшилцөх хэрэгтэй байна;

• Форумд нийгмийн судлаачдыг оролцуулах хэрэгтэй байсан. Умард загвар нь хүнийхээ хэрэглээг хүртэл төрөөс зохицуулдаг. Хямд үнэтэй, чанартай бүтээгдэхүүнээр ард иргэдийг хангадаг;

• Ерөнхий сайдын дэргэд Үндэсний Хөгжлийн Зөвлөлийг байгуулах хэрэгтэй байна. Мөн ҮХШХ дээр ийм байгууллагыг байгуулах хэрэгтэй. Энэ зөвлөлд хувийн сектор, эрдэмтдийг оролцуулж, санал солилцдог байх хэрэгтэй;

• Монгол Улсыг экспортын баримжаатай орон болгохын тулд ноос, ноолуурын салбарыг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй;

• Төр хариуцлага тооцдог механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Хэрэв биелүүлж чадахгүй бол Засгийн газар огцордог байх хэрэгтэй. Хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай байна;

• Нэг салбараас хараат байдлаас гарах хэрэгтэй байна. Орос Хятадыг холбосон санхүү, дэд бүтцийг хөгжүүлж, үүнээс тодорхой хэмжээний ашиг олох хэрэгтэй байна;

• Хэмнэлтийн бодлого, хуримтлалын бодлого зөв явуулж, үр ашигтай хөрөнгө оруулалтыг явуулах хэрэгтэй;

• Дараа жилийн форумд өмнөх жилийн ярьсан асуудлын биелэлтийг хэлэлцэх хэрэгтэй байна;

• Дараагийн стратегийн загварыг бий болгох хэрэгтэй. Учир нь байгалийн нөөц баялаг шавхагдашгүй биш юм. Эрдэмтэдийн зөвлөл байх хэрэгтэй байна.

Зохицуулагч:

- ҮШХ Ч.Хашчулуун

- Г.Батхүрэл

Хөтлөгч:

Балдандорж Бүрэнжаргал, Хөдөлмөр

Оролцогчид:

Төр засаг:

- ҮШХ Ч.Хашчулуун

- Н.Энхбаяр, Ерөнхий Сайд зөвлөх

- Ч. Улаан, УИХ

Иргэний нийгэм:

- Н. Дашзэвэг , эдийн засагч

- Д. Энхжаргал, судлаач

Хувийн хэвшил:

- Голомт Банк

Академи:

- С. Нямзагд, судлаач

- Төвшинтөгс, МУИС

ОУБ:

- Клаус Роланд, Дэлхийн банк

Нийтэлсэн: 2011-12-28 12:36:25