Хуралдаан - 2011
Нийслэл хотын хөгжил

Нийслэлийн хөгжлийн асуудлыг авч хэлэлцүүлэхийн ач холбогдол:Монгол Улсын хүн амын 40 хувь нь оршин сууж буй Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн тулгуур асуудлуудыг УИХ, Засгийн газар, Нийслэлийн оршин суугчдын сонорт хүргэж, улмаар зарим, томоохон асуудлууд, тухайлбал: Нийслэлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засаг нийгмийн хөгжлийн цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх нөхцөл боломж бүрдэнэ.

Хэлэлцүүлгийн зорилго:Одоо УИХ-аар хэлэлцэж буй “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгаас гадна хотын хөгжлийн бодлогтой холбогдол бүхий 10 орчим хуулийг шинээр баталж, холбогдох зарим хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар хотын тогтвортой хөгжлийг хангах шинэ боломж нээгдэж, түүний эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзнэ. Нийслэлийг нүүлгэх нь зөв шийдэл эсэх, гэр хорооллыг шинэчлэн хөгжүүлэх үү? Эсвэл нүүлгэн шилжүүлэх үү? гэсэн асуултад олон нийтийн анхаарлыг хандуулах, орчин үеийн хот байгуулалтын шаардлагыг хангасан суурьшлын томоохон бүс – Улаанбаатар 2 – ыг Нийслэлийн ойролцоо шинээр байгуулах, дагуул хотуудыг эрчимтэй хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх, Нийслэл хотод ил болон далд метро байгуулах төслийг дэмжих, хот хоорондын хурдан галт тэрэг бий болгох зэрэг Улаанбаатар хотын хөгжилтэй холбоотой чухал олон асуудлыг хөндөн хэлэлцэж тодорхой санал санаачлага дэвшүүлэх болно.

Хэлэлцүүлгээс гарсан саналууд:

• Гэр хорооллыг орон сууцжуулах:

- Утаа нь иргэдийн амьдралын нөхцөл байдал, хөдөөгөөс хот руу шилжин ирэх нүүдэл зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой үүсдэг тул асуудлыг цогцоор нь харж хөрөнгө оруулалтыг дорвитой гаргаж шийдэх хэрэгтэй;

- Гэр хорооллыг орон сууцжуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд дараах арга хэмжээг авмаар байна;

- Гэр хорооллын хашаа, байшин, газар зэрэг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг боловсронгуй болгож, иргэд үл хөдлөх хөрөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулах таатай нөхцөлийг бүрдүүлэх;

- Гэр хорооллын дэд бүтцийг цогцоор нь барьж орон сууцжуулах нөхцөлийг бүрдүүлэх;

- Газраа чөлөөлсөн иргэдийн түр суух орон сууцнуудыг яаралтай барих;

- Улаанбаатар хотоос баруун тийш хурдны зам тавьж, Эмээлт, Аргалант зэрэг тосгонд түр оршин суух түрээсийн орон сууцны хороолол барьж түр оршин суугчдыг байршуулах зэрэг арга хэмжээ авах;

• Орон сууцны хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтцийнх нь хамт цогц байдлаар төлөвлөж барих;

• Хотын иргэдийн ёс зүй, соёлыг дээшлүүлэх;

• Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийг худалдах;

• Хүлэмжийн хийг бууруулж, худалдаалах эрхийг БОАЖЯ, Улаанбаатар хотод өгөх хэрэгтэй;

• Хотод 2-оос доошгүй том хогны үйлдвэр баримаар байна. Хогийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон бизнес байдаг;

• Түлшний хэрэглээг бууруулах, ялангуяа түүхий нүүрсний хэрэглээг бууруулж хотын түүхий нүүрс түлдэггүй бүсүүдийг тогтоох, утаагүй түлш хэрэглэх;

• Улаанбаатар хот тив, дэлхийн хэмжээнд ямар онцлог, үүрэгтэй хөгжих талаар хэтийн төлөв, алсын зорилго тавих;

• Улаанбаатар хотын усны хангамжийн асуудлыг олон жилээр урьдчилан төлөвлөх. Гүний усыг хэрэглэхийг хориглож, голуудын гадаргын усыг усан сан байгуулж ашиглах. Улаанбаатар хот орчмын ойн бүс ногоон модыг хамгаалалтанд авах;

• Хот төлөвлөлтийн стандартыг тогтоох:

- Улаанбаатар хотод том ЭКСПО центр барих, Азийн тоглолт зэрэг олимпизмын болон тив, дэлхийн хэмжээний том арга хэмжээ, төслүүдийг хэрэгжүүлэх;

- “Модун хааны цогцолбор” зэрэг хотын дүр төрөхөд нөлөөлөхүйц том бүтээн байгуулалт хийх;

- “Парламентийн ордон” зэрэг томоохон байгууламжийг хөгжлөөр хоцорч буй хотын бүсэд барьж хөгжлийг татах.

• Дагавар хотыг хөгжүүлэх, хөдөөгийн хөгжлийг дэмжиж тогтвортой суурьших нөхцлийг бүрдүүлэх;

• Улаанбаатар хотын бүсэд байгаа байгаль орчинд ээлгүй үйлдвэрүүдийг хотын бүсээс гаргаж, норм стандартын дагуу хамгаалалтын бүс үүсгэн, дагавар хотууд руу шилжүүлэх;

• Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг хөгжүүлж, олон улсын хотын жишигт хүргэх;

• Эрчим хүчний 5 дугаар эх үүсвэрийг барих ажлыг хурдасгах;

• Усан хангамж, ариутгах татуурга, эрчим хүч зэрэг инженерийн хангамжийг цогц байдлаар төлөвлөж том хэмжээний хөрөнгө оруулалтаар шийдэх;

• Эрчим хүч, усны үнийг төр хатуу барьж байгаа бодлогоо өөрчилж чөлөөлөх;

• Метро барих техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж олон нийтээр хэлэлцүүлэх;
• “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний тодотголд форумаас хотын хөгжлийн чиглэлээр гарсан саналуудыг хэлэлцэж тусгах;

• Улаанбаатар хотын даргыг хотын иргэд сонгох, улс төрийн томилгооноос ангид байлгах;

• Улаанбаатар хотын том, жижиг, урт, богино хугацааны төлөвлөлт, төлөвлөгөөнүүдийг иргэдэд ил тод болгож тэдний саналыг тусган хэлэлцүүлдэг нээлттэй, ардчилсан удирдлагатай байх;

• “Нийслэлийн бонд”-ыг гаргаж худалдан хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх;

• Улаанбаатар хотын үндсэн хөрөнгийн татварыг ялгавартай тогтоож авч байх;

• ЭКСПО хэлбэрийн арьс ширний худалдааны төв байгуулах;

• Улаанбаатар хотын эргэлтгүй, үр ашиггүй хөрөнгийг эргэлтэнд оруулах. Жишээ нь зуслангийн газруудад дэд бүтэц барьж газрыг үнэтэй болгож, арилжаанд оруулах;

• Улаанбаатар хотын газрын дуудлага худалдаанаас олсон орлогыг хотын эдийн засгийг хөгжүүлэхэд нэмэрлэх;

• Төсөв санхүүгийн хувьд бие дааж хөгжих;

• Хотын урт хугацааны төлөвлөлтөөс гадна бичил төлөвлөлт, бичил санхүүгийн механизмыг өргөн ашиглах.

Зохицуулагч:

НИТХ С.Одонтуяа

Хөтлөгч:

Доржзовдын Энхтуяа,NTV

Оролцогчид:

Төр засаг:

- Л.Гансүх БОАЖ сайд

- М.Батчимэг, ЕТГ,зөвлөх

- Г. Мөнхбаяр, НЗДарга бөгөөд УБ хотын захирагч

- Да.Ганболд, НЗД-ын орлогч дарга

Иргэний нийгэм:

- Д. Жаргалсайхан, эдийн засагч

- С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч

Хувийн хэвшил:

- Эдвард Ханрахан, ЖП Морган- Climate care

Академи:

- Април Аллердиэнсэ, Майкро Энержи Кредит

ОУБ:

- GTZ

Нийтэлсэн: 2010-12-27 12:33:43