Хуралдаан - 2011
Иргэний оролцоо, мэргэжлийн холбоодын чадавхи

Сэдвийг онцлохын ач холбогдол:

Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн цагаас хойш баялаг бүтээхэд хувийн хэвшлийн оруулах хувь нэмэр жил ирэх бүр нэмэгдсээр одоо ДНБ-ий дийлэнх хувийг эзэлдэг болсон билээ. Гэтэл хувийн хэвшлийн үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн орчин бүрэлдүүлэх, төрийн бодлогод өөрсдийн байр суурийг тусгах тал дээр хувийн хэвшлийн үүрэг оролцоо нэлээд тохиолдолд бага байгаа нь эргээд бизнесийн үйл ажиллагаанд саад бэрхшээлтэй хууль тогтоомж гарах, бизнес эрхлэгчдэд илүү дарамт учруулах сөрөг үр дагавар дагуулж байна. Тиймээс хувийн хэвшлийн төлөөлөл болсон мэргэжлийн холбоодод тухайн салбарынхаа бодлого тодорхойлох, хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд оролцох боломжийг нь нэмэгдүүлэх, түүний тулд мэргэжлийн холбоодоо илүү чадавхжуулах шаардлагатай болоод байгаа юм. Ингэснээр сүүлийн үед хэт данхайж байгаа төрийн захиргааны байгууллагуудын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод руу шилжүүлэх замаар төсвийн зардлыг хэмнэж, төрийн ачааллыг багасгах давхар ач холбогдолтой болно.

Хэлэлцүүлгийн зорилго:

• Салбарын бодлого тодорхойлох, хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд иргэний болон мэргэжлийн холбоодын оролцоог хэрхэн нэмэх талаар ярилцаж дүгнэлт өгөх,

• Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэхтэй холбоотой боломжууд болон тулгарч буй саад бэрхшээлүүдийг тодорхойлох,

• Мэргэжлийн холбоод тухайн салбарынхаа бүрэн төлөөлөл болж хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болохын тулд юу хийх хэрэгтэйг тодорхойлох,

• Мэргэжлийн холбоодыг зохицуулж байгаа хууль, эрх зүйн орчны талаар дүгнэлт гаргах.

Хэлэлцүүлгээс гарсан саналууд:

• Төрийн байгууллагууд мэргэшсэн байдлаар ажиллах хэрэгтэй, төрийн манлайлал чухал;

- Төрийг авлигаас ангид байлгах;

- ТББ-уудыг чадавхжуулахад төрөөс мөнгө

гаргах хэрэгтэй;

• “Гэрээлэн Түншилж Ажиллах” шинэ арга барилд төр болон бусад талууд суралцах хэрэгтэй байна;

• Төрийн ажлыг ТББ-т шилжүүлэх үед шаардагдах хариуцлагын механизмыг сайжруулах;

• Улс төрийн институцийг бий болгож чадсан бол одоо бизнес эдийн засаг, иргэний нийгмийн институци, хамтын ажиллагааг бий болгох хэрэгтэй;

• Хөгжилд хүн бүрийг оролцуулах институци байх хэрэгтэй:

- ТББ болон мэргэжлийн холбоод оролцох хэрэгтэй;
- Иргэдийн оролцоог институцицүүлж өгөх;

• Мэргэжлийн холбоодод эрх, үүрэг, мөнгийг нь өгөөгүй байж хамтрахгүй;

• Мэргэжлийн хяналтын газар стандартуудыг нэвтрүүлэх;

• Иргэний нийгмээр дамжуулан төрд хяналт тавих бүтцийг бий болгож байна, үүнд мэргэжлийн холбоодын мэдлэг нь өндөр байх хэрэгтэй;

• Төрийн хийх, хийхгүй ажлыг ангилах;
• Мэргэжлийн холбоодоос төр саналуудыг нь авч байх хэрэгтэй;
• Иргэдийн дуу хоолой болсон ТББ-ууд, иргэний нийгмээ төр сонсдог байх;
• Гаднаас мэргэжлийн зөвлөгөө авдгаа багасгаж, мэргэжлийн байгууллагуудад боломж олгох;
• МЭЗФ ТББ нь хараат бус, сайн судалгаатай, бие даасан институци байх;
• Эрдэмтэн судлаачдын холбоо бий болгож төртэй ойр ажиллах;
• Хүрээлэн буй орчинг хамгаалах, дахин сэргээх ажлыг ТББ-д өгөх;
• Хууль дүрэмд олон нийтийн байгууллагуудаас санал авдаг болох;
• ТББ нь мэргэжлийн байгууллагаас өөр учраас үүнийг ялгаж салгах хэрэгтэй;
• Хүүхдүүдийн санхүүгийн боловсролд анхаарах;
• Нарийн судалгаа тооцоо хийсний үндсэн дээр хамтын ажиллагааг хөгжүүлэх;
• Мэргэжлийн байгууллагуудын талаар хууль, дүрэм гаргах хэрэгтэй байна. Төрийн болон ТББуудын хамтын ажиллагаа эрх үүргийг зааглах, хариуцлагын тогтолцоо зэргийг хууль дүрмээр зохицуулах нь зүйтэй юм;
• Арга зүйн төвүүдийг байгуулж төр болон ТББуудыг сургах, яаж хамтран ажиллах талаар аргачлал боловсруулах хэрэгтэй юм. Эдгээр аргачлал дээр стандартууд байх ёстой.

Зохицуулагч:

СЕО клуб Б.Батсайхан

Хөтлөгч:

Батбаяр Бат-Оргил,SBN tv

Оролцогчид:

Төр засаг:

- Ц.Нямдорж, Хууль зүй, дотоод хэргийн Сайд

- Д.Энхбат, УИХ

- Ч.Сосормаа, ЕТГ, зөвлөх

- Р.Содхүү, Улсын мэргэжлийн хяналтын дарга

Иргэний нийгэм:

- Ч. Түмэнбаяр, Ноос ноолуурын холбоо

- М. Уламбадрах, ТВ холбоо

Хувийн хэвшил:

- З.Шагдарсүрэн, МБХ

Академи:

- Мэргэжлийн холбоо

Олон Улсын Байгууллага:

- Сударшан,

Нийтэлсэн: 2010-12-27 12:25:55