Хуралдаан - 2011
Компанийн засаглал/ТӨҮГ-ийн удирдлага

Сэдвийг онцлохын ач холбогдол:Монголын компаниуд өсөх, хөрөнгө оруулалтыг татах, урт хугацаанд тогтвортой ажиллахад компанийн засаглалын олон улсын стандартыг хэрэгжүүлэх явдал туйлын чухал байна.

Хэлэлцүүлгийн зорилго:Компанийн засаглалын орчин үеийн чиг хандлага, үүнийг Монголын хөрсөнд буулгах боломж, Монголын компаниудын өмнө тулгарч байгаа засаглалын гол бэрхшээл, түүнийг ямар замаар даван туулах вэ гэдгийг тодорхойлно. СЗХ-оос гаргасан компанийн засаглалын кодексийн хэрэгжилт асуудал, ил тод нээлттэй байхыг компаниуд тэдний удирдлага хэрхэн харж байгаа вэ, мэдээллийн ил тод байдлын шаардлагыг бид хангуулж чадах уу гэдгийг дүгнэх. ТӨҮГ компанийн засаглалын тухайд засгийн газраас тавьдаг улс төрийн хяналтыг өөрчилж хараат бус мэргэжлийн ТУЗ-ийн гишүүдийг томилж чадах уу, томилгооны ийм шаардлагыг хангах ТУЗ-ийн гишүүд бэлэн байна уу, ТӨҮГ-ийн гүйцэтгэх захирал ТУЗ өөс томилогдох боломжийг бүрдүүлэх зэрэгт хариулт өгөхөд оршино.

Хэлэлцүүлгээс гарсан саналууд:

• Хууль, эрх зүйн орчныг сайжруулж боловсронгуй болгох, компаний тухай хууль болон бусад холбогдох хуулиудад компаний засаглалын талаар нэмэлт өөрчлөлт оруулах;

• Компаний засаглалын талаарх иргэдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх;

• Хөрөнгийн биржийн арилжаанд оролцоход тавигдаж байгаа шаардлагуудыг сайжруулах;

• ТУЗ-ийн томилж байгаа процесс, механизмийг өөрчлөх;

• Жижиг дунд бизнес эрхлэгчдэд компаний засаглал, түүний ач холбогдлын талаар мэдлэг, мэдээллийг сайн өгөх;

• ТУЗ-ийн хараат бус гишүүн байхын тулд тавигдаж байгаа шаардлагуудыг өөрчлөх;

• Компаний засаглалын хэрэгжилтийн асуудлыг төрийн зүгээс бодлогоор дэмжих;

• ТУЗ-д улс төрийн албан хаагч болон төрийн албан хаагчдыг оруулахгүй байх;

• Төрийн өмчит хувьцаат компаний үйл ажиллагааг (санхүүгийн хувьд) нээлттэй ил тод болгох;

• ТУЗ хариуцлага хүлээдэг тогтолцоог бий болгох;

• ТӨҮГ-ын ТУЗ-ийн нийт 9 гишүүний 3 нь төрийн байгууллагын төлөөлөл, үлдсэн 6 нь хараат бус гишүүн байхаар өөрчлөх;

• ТУЗ-ийг томилох журмуудад өөрчлөлт оруулах;

• Гүйцэтгэх захирлыг нээлтэй тэндерээр сонгон шалгаруулдаг болох;

• Хараат бус гишүүний ажиллах хугацааг сунган 3-5 жил болгох;

• Хараат бус гишүүдэд хариуцлага тооцдог механизм бий болгох;

• Иргэдийн хувьцааны талаарх мэдлэгийг сайжруулах;

• Иргэний нийгмийн байгууллагын оролцоог сайжруулах, нэмэгдүүлэх.

Ерөнхий сайд С. Батболд:

• Төрөөс сайн засаглалыг дэмжиж ажиллах;

• Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх тал дээр анхаарчажиллах;

• Энэ хуралдаанаас гарч байгаа санал, зөвлөмж,шийдлүүдийг тодорхой төрийн бус байгууллага хариуцан авч үр дүнтэй ажиллах.

Зохицуулагч:

КЗТ Ж.Үнэнбат

Хөтлөгч:

Лунтангийн Болормаа, Mining journal

Оролцогчид:

Төр засаг:

- С.Батболд, Ерөнхий сайд

- Х. Тэмүүжин, УИХ

- Баярсайхан

- Д.Сугар, ТӨХ

Иргэний нийгэм:

- Ж.Үнэнбат, КЗТ

Хувийн хэвшил:

- M.Болд, Тэнгэр

- Г.Батцэнгэл, Энержи Ресурс

Академи:

-

ОУБ:

- Филипп Армстронг, ОУСК

Нийтэлсэн: 2010-12-27 12:24:14