Хуралдаан - 2011
Төрийн албаны шинэчлэл

Сэдвийг онцлохын ач холбогдол:Монгол Улсын эдийн засгийн хүчин чадал, хөгжлийн боломж нь сайн засаглалыг буй болгохоос шууд хамаарах бөгөөд Төрийн албыг чадваржуулж, мэргэшүүлэн үйл ажиллагаанд нь шударга ёсыг хэвшүүлснээр уг асуудал шийдвэрлэгдэнэ.

Хэлэлцүүлгийн зорилго:Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд одоо хүртэл хийсэн ажлын үр дүнг тооцож, цаашдын чиглэл зорилтыг тодорхойлох;
Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд нэн даруй авах арга хэмжээний тоймыг тодорхойлох;
Төрийн албаны шинэтгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах арга хэлбэрийг тогтоох.

Хэлэлцүүлгээс гарсан саналууд:

• Төрийн алба гэдэг нь дарга нарын ажил биш, ард иргэдэд жигд үйлчлэх нийтийн иргэний үйлчилгээний механизм юм;

• Төрийн албаны шинэчлэлийг хэн манлайлах вэ? Төрийн албаны зөвлөл үү, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар уу, Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хороо юу?

• Төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлалд:

- Төрийн албаны манлайлал;

- Төрийн албаны соёл, ёс зүй гэсэн агуулгыг зайлшгүй тусгах шаардлагатай;

• Төрийн албаны шинэчлэл хийх хороог яаралтай байгуулах;

• ЗГ олон улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа MERIT зарчмыг Монгол улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. MERIT нь:

- Төрийн алба тогтвортой байх (бүтэц, албан хаагчид)

- Улс төрийн нөлөөллөөс ангид байх (Жишээ нь манайд улс төрийн намуудын томилгоо төрийн албанд их байна);

- Тухайн салбартаа мэргэшсэн байх (Байнгын сургалтын тогтолцоог сайжруулах, туршлага хуримтлуулах);

- Зөв албан тушаал дээр зөв хүнийг, зөв үнэлэмжээр томилох зэрэг зарчимтай байдаг.
• Засаглалыг сайжруулахын тулд УИХ гүйцэтгэх засаглалын үүрэг биелүүлэхээ больж, эхлээд өөртөө шинэчлэлт хийж, дараа нь ЗГ, дараа нь төрийн албанд шинэчлэл хийх талаар ярих ёстой;

• Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага буюу иргэний байгууллагад шилжүүлэх;

• Төрийн албаны шинэчлэл нь тухайн ЗГ, төр өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэх, зорилтынхоо хүрээнд үйл ажиллагаа явуулахад шийдвэрлэх үүрэгтэй:

- Төрийн албыг тогтвортой явуулахын тулд шударга, мэргэшсэн, авъяас чадвараа бүрэн дайчилж ажилладаг төрийн албан хаагчдыг төлөвшүүлэх;

- Тухайн ЗГ-ын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор шинээр бүтэц бий болгох шаардлагатай байгаа бөгөөд үүнд төрийн албаны шинэчлэл чухал үүрэгтэй.

• Төрийн албаны стандартыг боловсронгуй болгох;

• Төрийн албаны 4 бүтцээс төрийн үйлчилгээний алба буюу багш, эмч зэрэг үйлчилгээний албыг хасах. Төрийн алба нь одоогийн байдлаар:

1. Төрийн улс төрийн алба;

2. Төрийн захиргааны алба;

3. Төрийн тусгай алба;

4. Төрийн үйлчилгээний алба гэсэн 4 үндсэн бүтэцтэй.

• Төрийг бизнесээс ангид байлгаж, төр бизнесийн салбаруудтай өрсөлдөхгүй байх;

• Төрийн албаны шалгалтын агуулгыг өөрчилж, шалгалтанд сэтгэн бодох чиглэлийн тест илүү оруулах. Төрийн албаны зөвлөлийг татан буулгах;

• Төрийн албан хаагч нь бодлого боловсруулахаас гадна төрийн үйлчилгээг олон нийтэд шударгаар хүргэгч байх ёстой;

• Төрийн албаны үнэлгээг төр биш үйлчлүүлэгч өгч нэгдсэн үнэлгээ хийх;
• Монголын Эдийн Засгийн Форумыг байнгын үйл ажиллагаатай тогтвортой байлгах;

• Төрийн албаны шинэчлэлийг цогцоор нь харж төлөвлөж, төрийн албаны хуулиа боловсронгуй болгох;

• Төрийн албаны шинэчлэлийг нэг удаа хийх биш, тухайн цаг үеийн байдалд тохируулан сайжруулж байх;

• Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль, Захиргааны процессийн тухай хуулийг яаралтай хэлэлцүүлэх;

• Эдийн засгийн бүтцэд өөрчлөлт оруулж, Улсын төсвийн ДНБ-нд эзлэх хувийг багасгах;

• Төрийн албаны стандартыг олон улсын жишигт хүргэж боловсронгуй болгох;

• Төрийн албаны нэг цэгийн шуурхай үйлчилгээг бий болгох;

• Гүйцэтгэх засаглалаас гарч байгаа тогтоол, шийдвэр ил тод байх;

• Орон нутгийн төрийн албанд эрх мэдлийг шилжүүлж мөн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх.

Зохицуулагч:

Ч.Хүрэлбаатар Сайд

Хөтлөгч:

Бүдрагчаа Оюунчимэг, МҮОНРТ

Оролцогчид:

Төр засаг:

- Ч.Хүрэлбаатар, Сайд

- Ч.Сайханбилэг, УИХ

- Су.Батболд, УИХ

- Д.Цогтбаатар, ГХЯ

- Д.Зүмбэрэллхам, Төрийн албаны зөвлөл

Иргэний нийгэм:

- Б. Баабар

- Б.Лхагважав, Үндэсний соёмбо

Хувийн хэвшил:

-

Академи:

- Философи, Социологи, эрх зүйн хүрээлэн захирал, академич Ж.Амарсанаа

- Удирдлагын хөгжлийн институт Г.Чулуунбаатар

ОУБ:

- НҮБ

- Швейцарийн хөгжлийн агентлаг

Нийтэлсэн: 2010-12-27 12:22:35