Хуралдаан - 2011
Нийгмийн хамгаалалын шинэчлэл

Сэдвийн онцлох ач холбогдлын талаар:

Нийгмийн хамгааллыг зохистой байдлаар хөгжүүлэх нь эдийн засаг, нийгмийн бодлогын уялдаа холбоог хангах, хүний хөгжлийг дэмжиж, улс орны хөгжлийг урагшлуулах чухал ач холбогдолтой юм. Манай улс зах зээлийн эдийн засагт шилжиж эхлэх үеээс өнөөг хүртэл нийгмийн хамгааллын тогтолцоог бүрдүүлэх, боловсронгуй болгох талаар шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж, нийгмийн даатгалын сангаас болон төсвөөс багагүй хөрөнгө зарцуулж байна. Гэвч нийгмийн хамгааллын арга хэмжээ нь нийгмийн хөгжлийг дэмжих, ялангуяа хүн амын ядуурлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулж чадахгүй байна. Нөгөө талаар, улс орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал шилжилтийн эхэн үеэс харьцангуй өөрчлөгдөж байна. Иймээс шинэ нөхцөл байдалтай уялдуулан нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох, ялангуяа иргэдийн эмзэг ядуу байдлыг бууруулж, хүний хөгжлийг дэмжихэд нийгмийн хамгааллын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх асуудал чухал байгаа юм.

Хэлэлцүүлгийн зорилго:Нийгмийн хамгааллын асуудлыг эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан авч үзэж, шинэчлэлийн хэрэгцээ шаардлага, чиг хандлагын талаар нэгдсэн ойлголтод хүрэх явдал хэлэлцүүлгийн үндсэн зорилго байх болно.

Хэлэлцүүлгээс гарсан саналууд:

• Ядуурал байгаа нөхцөлд нийгмийн хамгааллын асуудлыг авч үзэх шаардлага байна;

• Тэтгэвэр авагчдын тоо цаашид улам өснө. 15-20 жилийн дараа эдгээр тэтгэвэр авагчдын тэтгэврийг төлөх хуримтлал байхгүй байна. Үүний тулд одооноос хуримтлал бий болгох асуудал чухлаар тавигдаж байна;

• Төсвийн орлого нэмэгдэж байгаа хэдий ч, ард иргэдэд шударга хуваарьлагдахгүй байна;

• Цалин, тэтгэврийн ялгаа зааг байхгүй байна. Цалингийн системд реформ хийх хэрэгтэй байна;

• Байгалийн баялагийн орлогыг хүн бүрт хавтгай олгож байгаа болон бэлэн мөнгийг тарааж байгаа нь ядуу хэсгийг улам ядууруулж, баян хэсэгт илүү их боломжийг бүрдүүлж байна;

• Бэлэнчлэх сэтгэлгээг халах;

• Ядуурлын түвшинг хэмжих янз бүрийн аргачлал байгаа бөгөөд өөрийн орны нөхцөлд тохирсон боловсронгуй аргачлалыг бий болгох;

• Нийгмийн эмзэг бүлгийг зөв тодорхойлох зорилтот хөтөлбөрийг боловсруулах;

• Татварыг шатлалтай болгох;

• Нийгмийн үйлчилгээг цалингаараа дамжуулж авах;

• Нийгмийн үйлчилгээг чанартай болгох;

• Төрийн албаны нүсэр бүтцийг чадавхи сайтай цомхон бүтцээр өөрчлөх;

• Даатгалын зохицуулалтыг сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч, илүү боловсронгуй болгох шаардлага байна. Үүнд эрх зүйн орчинг боловсронгуй болгох, урт хугацааны тогтвортой даатгалын тогтолцоог бий болгох бодлого боловсруулах зайлшгүй шаардлагатай байна;

• Хувийн тэтгэвэрийн сангууд байгаа хэдий ч, эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байна. Ийм сан байгуулсан нь эрсдэлд хүрч болзошгүй байна;

• Тэтгэврийн олон давхаргат тогтолцоог бий болгох эрхзүйн орчинг бүрдүүлэх асуудал чухал байна;

• Тэтгэврийн даатгалын сангаас 320 мянган тэтгэвэр авагчид тэтгэвэр авч байна. Хоёр шимтгэл төлөгчид нэг тэтгэвэр авагч ногдож байна. Тэтгэврийн даатгалын сангийн хомсдолыг шийдэх зайлшгүй шаардлагатай байна;

• Мөнгөний бодлого, төсвийн бодлоготой тэтгэврийн шинэчлэлийг уялдаатай, нухацтай авч үзэх хэрэгтэй байна;

• Хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгох хууль эрхзүйн орчинг бий болгох;

• Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоонд төрийн оролцох оролцоог тодорхой болгох, үүнд эрсдлээс хамгаалах зорилгоор төрөөс хяналт тавих, зохицуулалт хийх;

• Сайн дурын тэтгэврийн тогтолцоог сайжруулах;

• Нэрийн дансны тогтолцоог боловсронгуй болгох;

• Олон давхаргат тогтолцоог бүрдүүлэх;

• Нэрийн дансанд цугласан 5 хувийг хуримтлалд өгөх боломжийг бүрдүүлэх;

• Тэтгэвэр бол хойшлуулсан цалин, үүнийг халамжаас тусд нь авч үзэх;

• Хуримтлалын тогтолцоог улсын тэтгэврийн сантай хамт авч явах асуудлыг дахин авч үзэх;

• Ирээдүйн тэтгэврийн нөөц санг байгуулах;

• Иргэдийн тэтгэврийн санг байгуулах;

• Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгох;

• Хуримтлалын сан байж болно гэсэн хуулийн заалтыг боловсронгуй болгох;
• Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг даатгалд хамруулах, улмаар тохирсон хуримтлалын тогтолцоог бүрдүүлэх;

• Байгалийн баялагийг ирээдүйн хойч үедээ үлдээх боломжийг бүрдүүлэх;

• Халамжийг хүртэх ёстой иргэндээ хүргэх, үр өгөөжийг дээшлүүлэх;

• Ядуу эмзэг бүлгийг зөв оновчтой тодорхойлох, улмаар түүнд чиглэсэн зөв бодлогыг явуулах;

• Нийгмийн үйлчилгээний стандарт, төрөл, үйлчилгээг бий болгох;

• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг бусад тэтгэвэр авагчдынхаас нийгэмд оруулсан хувь нэмрээр нь ялгаатай болгох;

• 400 мянган хүн нийгмийн даатгалд хамрагдахгүй байна. Эдгээр иргэд нь ямар нэг байдлаар шимтгэл төлөөгүй боловч, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулсан гэж үзэж байгаа тул эрх зүйн орчныг сайжруулах;

• Нийгмийн халамжид реформ хийх;

• Тэтгэврийн даатгалын санг эрдслээс хамгаалах зорилгоор эрхзүйн орчинг бий болгох;

• Ирээдүйн сангийн хуримтлалыг бий болгох;

• ХЭДС, ядуурал, ажилгүйдлийг бууруулахад төсвийн хуваарилалт байдаг. Төр үүргээ чанд сайн биелүүлэх;

• Тэтгэврийн даатгалыг хуваарилалт болон хуримтлалын зарчмаар явуулах;

• Нөөц санг бий болгох асуудлын хүрээнд байгалийн баялагийн орлогын хуваарилалтын тодорхой хувийг одоогийн тэтгэврийн сангийн дутууг нөхөхөд зарцуулах боломжийг тодорхойлох.

Зохицуулагч:

- СЯ С.Баярцогт

- Б.Нямаа

Хөтлөгч:

Бадарч Жаргалмаа, Ийгл

Оролцогчид:

Төр засаг:

- Д.Нямхүү, НХХЯ

- Ч.Алтанхуяг, ҮНДЕГ дарга

- Б.Нямаа, СЯ

-Давааасамбуу, Зөвлөх

Иргэний нийгэм:

- С.Ганбаатар, МҮЭХ

Хувийн хэвшил:

- Г.Туул , Монголын Тэтгэврийн сан

Академи:

- Нацагдорж

ОУБ:

- Сингапурын сан

- ОУХБ

Нийтэлсэн: 2010-12-27 00:00:00