Хуралдаан - 2011
Дээд боловсрол ба эрэлт хэрэгцээ

Дээрх сэдвийн ач холбогдол:• Үндэсний мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж буй байдал нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ, эдийн засгийн бүтэц, онцлогтой тэр бүр тохирохгүй байна.

• Өнөөгийн дээд боловсролын байгууллагын сургалтын төлбөр олон улсын жишгээс доогуур, сургалтын төлбөрөөс өөр санхүүгийн эхүүсвэр хомс байна. Дээд боловсролын сургалтын байгууллагын төсвийн 70 орчим хувь нь зөвхөн багш нарын цалинд зарцуулагдаж байна.

• Бүх шатны сургуулийн агуулга, технологид эрчимтэй шинэчлэл хийх шаардлага тулгарч байна.

• Хөдөө орон нутагт дээд мэргэжилтэй боловсон хүчний хангамж дутагдалтай байна. Зарим аймагт дээд боловсролтой хүнд ажлын байр олдохгүй байна.

• Иргэд, олон нийт, ажил олгогчдын зүгээс дээд боловсролтой мэргэжилтний чадвар сул, сургуулийн тоо олон, сургалтын чанар сул байгаа талаар шүүмжлэлтэй хандаж байна.

• Залуу багш нарыг дадлагажуулах, тэдний мэргэжлийг системтэй дээшлүүлж чадахгүй байна.

• Дээд боловсролын сургалтын байгууллагыг бэхжүүлэхэд төрөөс хөрөнгө оруулалт дорвитой хийж чадахгүй байгаа нөхцөлд, сургалтын төлбөрийг төрөөс хязгаарлаж буй нь дээд боловсролын санхүүжилтэнд бэрхшээл учруулж байна.

Хэлэлцүүлгийн зорилго:Дээд боловсролын тогтолцоо, агуулга, стандартыг өндөр хөгжилтэй орны жишигт ойртуулах, иргэдийн сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэх, боловсролыг интеграцчилах чиглэлээр онцгойлон анхаарч, Монгол хүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлага урган гарч байна. Иймд дээд боловсролын сургалтын чанарыг олон улсын түвшинд ойртуулах, бэлтгэн гаргаж буй мэргэжилтний мэдлэг, чадвар орчин үеийн шаардлагыг тасралтгүй хангаж байх нөхцөл бүрдүүлэх, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл, аттестатчиллын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, эрэлтэд суурилсан мэргэжилтэй боловсон хүчний захиалгын тогтолцоог бий болгох зэрэг асуудлыг оролцогчид, олон нийтэд хэлэлцүүлж, санал бодлыг цаашдын бодлого үйл ажиллагаанд тусгах.


Хэлэлцүүлгээс гарсан саналууд:

• Дээд боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр төрөөс дэмжлэг үзүүлэх үү;

• Өнөөдөр МУ-д хаана ямар мэргэжил хэд байна гэдэг дээр тооцоо судалгаа байхгүй;

• Хөдөлмөрийн бирж дээр оюутнуудыг байршуулах, мэдээллийг ил, тод болгох;

• Хувь хүний ашиг сонирхлоор мэргэжилтэн бэлтгэвэл зах зээлийн шаардлагыг хангахгүй /Жишээ нь МУИС-д Олон улсын харилцаа, эдийн засаг, хуулийн чиглэлээр эрэлт хэрэгцээ их/. Тиймээс ажиллуулах газрын захиалгаар мэргэжилтэн бэлтгэх;

• Мэргэжлээ зөв сонгох бололцоог бүрдүүлэх;

• Дээд боловсролын сургалтын чанарыг сурталчилах, сургалтын төлбөрийг нэмэх;

• Их, дээд сургуулийг хувийн, улсын гэж ялгахгүй, чанараар ялгах;

• Дэлхийн өрсөлдөх чадварын индексээр монгол улс 139 орноос 99-р байранд орсон. Дээд боловсролоор 139 орноос 47-р байранд орж байгаа нь өндөр үзүүлэлт юм. Дээд боловсролын чанараар авч үзвэл 111-р байранд, менежментийн чанараар 114-р байранд орж байна;

• Ерөнхий боловсролын сургуулийн чанарыг ярихаас өмнө, ямар орчинд байгаа билээ. Багшийн цалин, сургуулийн орчин муу;

• Дээд боловсролын байгууллага чанартай байх, бүх нийтийн байх, эрэлт хэрэгцээнд нийцсэн байх ёстой. Чанартай боловсон хүчин бэлтгэх орлогын эх үүсвэртэй байх ёстой;

• Хөгжлийн язгуур суурь үндэс нь шинжлэх ухаан юм. Мэдлэг бүтээх процесс нь шинжлэх ухаан юм;

• Залуучууд мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байна;

• Хямд өртөгтэй боловсрол хямд мэдлэгийг бий болгож байна;

• Их дээд боловсрол төрөлжөөгүй. Нарийн мэргэжил байхгүй байна;

• Дээд боловсролын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;

• Дээд боловсрол нь дотооддоо мэдлэг инноваци дээр үндэслэх, гадаадад өрсөлдөх чадвартай байх;

• Дээд боловсролын санхүүжилийн асуудал дээр анхаарч ажиллах шаардалагтай;

• Дээд боловсролын эрх зүйн орчинг тодорхой болгох;

• Дээд боловсролын талаар олон улсын туршлага судлах;

• Их дээд сургууль хариуцлага, тайлагналын тогтолцоог сайжруулах шаардлагатай;

• Суралцаж байх хугацаанд эрдэм шинжилгээний ажил хийх бололцоог бүрдүүлэх;

• Дээд боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийн агуулгыг шинэчлэх шаардлагатай;

• МУ-ын хувьд хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай

• Төр, хувийн хэвшлийн ажлын уялдааг сайжруулах;

• Малчны хотноос өндөр боловсролтой иргэн бий болгох. /Англи хэлтэй/;

• Боловсролын салбарын бодлогыг улсын хөгжлийн бодлоготой уялдуулах;

• Зөгийн үүр хөтөлбөрийг ажил хэрэг болгох;

• Мэргэжил сурталчилах өдөрлөг бий болгох;

• Оюутнуудад тэтгэлэг олгох асуудлыг улам боловсронгуй болгох.

Зохицуулагч:

- БСШУЯ Отгонбаяр

- Х.Батсайхан, МОХ

Хөтлөгч:

Батсүх Сайнбаяр,UBS

Оролцогчид:

Төр засаг:

- Г.Куланда, БСШУЯ

- Ц.Оюунхорол, УИХ

Иргэний нийгэм:

- МОХ

- Гадаадад төгсөгчдийн холбоо

- Ч.Энх- Эрдэнэ, Зөгийн үүр

Хувийн хэвшил:

-

Академи:

- ШУТИС захирал Б.Дамдинсүрэн

- МУИС захирал С.Төмөр-Очир

ОУБ:

- АХБ

Нийтэлсэн: 2010-12-27 12:05:24