Чуулган мэдээ - 2011
Хөрөнгө оруулагчид хөгжлийн төлөө

Эдийн засгийн 2-р чуулганы сүүлийн өдөр өнөөдөр эхлэж байна. Чуулганы хүрээнд зохион байгуулагчид хөгжлийн гарц гэж хэлж болох хөрөнгө оруулагчдыг тусгайлан авч үзэхээр шийдсэн. Өөрөөр хэлбэл өнөөдрийн форум монголын хөрөнгө оруулагчдын чуулган сэдвээр эхэлж байгаа юм. Манай орны хувьд хөгжлийн гараанд тулж ирсэн чухал үед зогсож байгаа гэдгийг нээлтийн үеэр Монгол улсын Ерөнхий сайд онцлон хэллээ. Хөрөнгө оруулагчид, манай улсын гол салбаруудад ажиллахад эрх зүйн таатай орчин тийм ч хангалттай биш гэдгийг Сео клубын ерөнхийлөгч Батсайхан хэлж байна. Уг нь бол ам долларын эсрэг төгрөгийн ханш тогтвортой байгаа, олон улсын хөрөнгийн бирж дээр монгол компани анх удаа нээлттэй хувьцаа арилжиж амжилт олсон гээд олон улсын хөрөнгө оруулагчид монгол улсыг сонирхох хэд хэдэн сайн мэдээ байгаа. Гэхдээ эрх зүйн орчин талаасаа улсад бас хөрөнгө оруулагчдад ашигтай байдал огт харагдахгүй байгаа гэдэг шүүмжлэлийг нээлтийн үеэр төлөөлөгчид хэлж байсан юм. Тэгэхээр шийдвэр гаргагчид таатай нөхцөл байдал бий болгож, чуулганаар дамжуулан эх орны хөгжилд хамгийн ашигтайд тооцогдох салбаруудад гадны хөрөнгө оруулагчид орж ажиллах боломжийг бий болгох учиртайг хэлж байна. Хөрөнгө оруулагчдийн чуулганыг монгол улсын ерөнхий сайд нээж үг хэлсэн. Өмнөх чуулганаар уул уурхайн салбарт анхаарлаа хандууслан бол энэ удаад эдийн засгийн бодит боломжийг бий болгох, их бүтээн байгуулалт эхлэх, бизнесийн орчныг дэмжих, дэд бүтэц, засаглал гээд хөгжлийн шинэ гарцын төлөө хамтран ажиллах ёстой гэдгийг цохон тэмдэглэлээ. Монгол улсын төр засаг зөвхөн уул уурхайн салбарт анхаарлаа хандуулж бусад салбарыг орхигдуулсан гэсэн шүүмжлэл яригддаг. Гэхдээ хөгжлийн шинэ гарц яахын аргагүй энэ салбарт тулгуурлаж байгаа гэдгийг ерөнхий сайд онцоллоо. Тийм учраас төр засаг уул уурхайн салбарт гол анхаарлаа хандуулж хөрөнгө оруулагчдад эрх зүйн таатай орчин нөхцөл бий болгох, мөн хамтран ажиллаж, их бүтээн байгуулалт өрнүүлэх торгон агшинд ирээд байгаа гэдгийг хэлж байна. Хөрөнгө оруулалттай холбоотойгоор өнөөдөр монгол улсын макро эдийн засгийн эрсдлийн өнөөгийн байдал, төсвийн алдагдал, инфляци, валютын ханш, макро эдийн засгийн эрсдэл ба болзошгүй хямралын эсрэг засгийн газраас авах арга хэмжээ зэрэг сэдвүүдээр гадны хөрөнгө оруулагчид худалдаа аж үйлдвэрийн танхим брокер диллерийн компаниуд ний нуугүй ярилцаж байгаа юм. Мөн монголын хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын банк гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хайж байгаа төслүүдтэй танилцах боломжтой юм.

tv5.mn А.Болдсайхан

- See more at: http://meforum.mn/%D1%85%D3%A9%D1%80%D3%A9%D0%BD%D0%B3%D3%A9-%D0%BE%D1%80%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%B3%D1%87%D0%B8%D0%B4-%D1%85%D3%A9%D0%B3%D0%B6%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%82%D3%A9%D0%BB%D3%A9%D3%A9/#sthash.veev3euk.dpuf

Нийтэлсэн: 2011-03-04 00:00:00