Чуулган мэдээ - 2011
Ерөнхийлөгч “CNN” агентлагийн сэтгүүлчид ярилцлага өглөө

Монгол улсад хоёр дахь удаагаа зохиогдож буй Эдийн засгийн форум уулзалтыг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжилж байгаа юм. Тэр дундаа мэдээллийн хамгийн хүчирхэг хэрэгсэл “CNN” агентлагийн баг манай улсад болж буй форум уулзалтыг сурвалчилж дэлхийн дахинд сонордуулж байгаа. Улмаар тус агентлагийн нэрт сэтгүүлч Стэн Грант Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, ярилцлага хийсэн. Тэдний дунд илэн далангүй, халуун дулаан уур амьсгал бүрэлдэж, Ерөнхийлөгчийн түүх намтар, амжилт бүтээл, ажил хөдөлмөр, хийж гүйцэтгэж буй ажлынх нь талаар болон Ардчилал хүний эрхийг хангахын төлөөх түүний зүтгэл, уул уурхайн салбар, эрдэс баялгаа хэрхэн ашиглах талаар эдийн засгийн яриа өрнүүлж, ярилцлагынхаа төгсгөлд сэтгүүлч Стэн Грант ярилцлага илэн далангүй, сонирхолтой боллоо гэж дүгнэсэн байна. Түүний хувьд “Prism” нэвтрүүлгээрээ алдартай бөгөөд Иран, Афганистан, Пакистаны дайн болон Тайландын жагсаал цуглаан, Пакистаны газар хөдлөлт, Цунами зэрэг үйлд явдлыг халуун цэгээс нь сурвалчилж байсан олон улсын тоймч юм.

tv5.mn

- See more at: http://meforum.mn/%D0%B5%D1%80%D3%A9%D0%BD%D1%85%D0%B8%D0%B9%D0%BB%D3%A9%D0%B3%D1%87-cnn-%D0%B0%D0%B3%D0%B5%D0%BD%D1%82%D0%BB%D0%B0%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%81%D1%8D%D1%82%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB%D1%87%D0%B8%D0%B4-%D1%8F%D1%80%D0%B8%D0%BB/#sthash.JO3giiUd.dpuf

Монгол улсад хоёр дахь удаагаа зохиогдож буй Эдийн засгийн форум уулзалтыг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжилж байгаа юм. Тэр дундаа мэдээллийн хамгийн хүчирхэг хэрэгсэл “CNN” агентлагийн баг манай улсад болж буй форум уулзалтыг сурвалчилж дэлхийн дахинд сонордуулж байгаа. Улмаар тус агентлагийн нэрт сэтгүүлч Стэн Грант Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, ярилцлага хийсэн. Тэдний дунд илэн далангүй, халуун дулаан уур амьсгал бүрэлдэж, Ерөнхийлөгчийн түүх намтар, амжилт бүтээл, ажил хөдөлмөр, хийж гүйцэтгэж буй ажлынх нь талаар болон Ардчилал хүний эрхийг хангахын төлөөх түүний зүтгэл, уул уурхайн салбар, эрдэс баялгаа хэрхэн ашиглах талаар эдийн засгийн яриа өрнүүлж, ярилцлагынхаа төгсгөлд сэтгүүлч Стэн Грант ярилцлага илэн далангүй, сонирхолтой боллоо гэж дүгнэсэн байна. Түүний хувьд “Prism” нэвтрүүлгээрээ алдартай бөгөөд Иран, Афганистан, Пакистаны дайн болон Тайландын жагсаал цуглаан, Пакистаны газар хөдлөлт, Цунами зэрэг үйлд явдлыг халуун цэгээс нь сурвалчилж байсан олон улсын тоймч юм.

tv5.mn
 

Нийтэлсэн: 2011-03-03 00:00:00