Чуулган мэдээ - 2011
CNN Телевизийн олон улсын хүндэт сурвалжлагч эдийн засгийн форумын нэгдсэн хуралдааныг удирдлаа

Уул уурхайн хөгжилтэй холбоотой асуудлаар нэгдсэн хуралдаан өнөөдөр өрнөж Си Эн ЭН Телевизийн олон улсын хүндэт сурвалжлагч Стан Грант хөтлөн явуулсан. Дэлхийн банк, Олон улсын вальютын сан, засгийн газар, Монгол банкны төлөөлөгчид энэ хуралдааны оролцогчид байлаа. Энэ хуралдааны өмнө Харвардын их сургуулийн профессор Жефрри Франкел байгалийн баялагийн хараал тухай судалгаатай хүндэт лекц унших байсан . Харамсалтай нь АНУ ын Востонд цаг агаарын уламаас агаарын хөлгүүдийн нислэг нь цуцлагджээ. Тйимээс шууд хэлэлцүүлэгтээ форумынхан орсон юм. СНН Телевизийн сэтгүүлч Стан Грант хэлэхдээ Голланд өвчиний тухай яридаг. Өнөөдөр энд ирсэн Голландын төлөөлөгч байна. Уул уурхайн салбар нь хөгжиж байгаа орнуудад энэ өвчин халдаад байдаг гэсэн. Таныг халдвар авчирсан гэж хэлээгүй шүү хэмээн хошигнон асуулт тавьсан. Монгол улсад Голланд өвчин гэсэн нэр томьёо зохихгүй гэж би бодож байна. Уул уурхайн салбарынхан хөгжил, менежментийг судлахад институт_ бодлого нь байна. Гол нь сахилга бат чухал. Голландын жишээ гэвэл би өөрөө 1958 онд төрсөн. 1960 онд байгалийн хийн баялагтай орон гэдгээ зарлаж, 1970 оноос төсвийн орлого нэмэгдэж эхэлсэн. Түүнийгээ бага орлогтой хүмүүст нийгмийн халамжийн чиглэлээр өгч, их хэмжээгээр зарцуулж байсныг хэдий би тухайн үед бага байсан ч санаж байна. Цалин гаа ч огцом нэмэгдүүлж байлаа. Харин монголын хувьд энэ салбарыг хөгжүүлэх, хараал биш , ерөөл болгох үүд хаалга нээлттэй байна шүү дээ. Наад зах нь газар зүйн байрлалын хувьд дэлхийд нөлөө бүхий 2 хөрштэй. Гурав дагч түншүүдтэйгээ сайн харилцаатай нь дээр сонгох боломжтой гээд нэрлэж болно. Тиймээс би монголд голланд өвчин нүүрэлнэ гэдэгтээ санал нэгдэхгүй байгаагийн дээр байгалийн баялагийн хараал тусахгүй харин ерөөл болгох орон гэж бодож байгаа гэлээ. Хэлэлцүүлэгийн үеэр монгол улс ажлын байр нэмэгдүүлэх боломжтой. Гэвч энэ байраа хөршүүддээ алдаад байгаагийн нэг тод илрэл нь Эрээнийг шууд хөрөнгөжүүлээд байгаа жишээ гэж оролцогчид хэлсэн.м Нийт импортын бүтээгдхүүний 80 хувийг хятадын зах зээлээс авч байгаа нь энэ ажлын байр нэмэгдүүлж байгаа хэрэг шүү гэсэн. МУын Ерөнхийлөгч Элбэгдорж энэ хэлэлцүүлгийн индэр уригдаж, ашигт малтмалын салбарын талаар СНН телевизийн сэтгүүлчийн сонирхсон асуултанд хариуллаа. Уул уурхайн салбараар өрнөсөн нэгдсэн хуралдаан олны анхаарлыг татсан. Заалнаас төлөөлөгчид олон асуулт асуусан. Ер нь монгол улс энэ салбарынхаа хөгжлийг хууль эрх зүйн хувьд тов тодорхой, хөгжлийн загвар нь ил тод байх зарчмыг баримтлах нь чухал гэсэн юм.

tv5 Э.Дагиймаа

- See more at: http://meforum.mn/cnn-%D1%82%D0%B5%D0%BB%D0%B5%D0%B2%D0%B8%D0%B7%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BD-%D1%83%D0%BB%D1%81%D1%8B%D0%BD-%D1%85%D2%AF%D0%BD%D0%B4%D1%8D%D1%82-%D1%81%D1%83%D1%80%D0%B2%D0%B0%D0%BB%D0%B6%D0%BB%D0%B0%D0%B3%D1%87/#sthash.gdut73zq.dpuf

Уул уурхайн хөгжилтэй холбоотой асуудлаар нэгдсэн хуралдаан өнөөдөр өрнөж Си Эн ЭН Телевизийн олон улсын хүндэт сурвалжлагч Стан Грант хөтлөн явуулсан. Дэлхийн банк, Олон улсын вальютын сан, засгийн газар, Монгол банкны төлөөлөгчид энэ хуралдааны оролцогчид байлаа. Энэ хуралдааны өмнө Харвардын их сургуулийн профессор Жефрри Франкел байгалийн баялагийн хараал тухай судалгаатай хүндэт лекц унших байсан . Харамсалтай нь АНУ ын Востонд цаг агаарын уламаас агаарын хөлгүүдийн нислэг нь цуцлагджээ. Тйимээс шууд хэлэлцүүлэгтээ форумынхан орсон юм. СНН Телевизийн сэтгүүлч Стан Грант хэлэхдээ Голланд өвчиний тухай яридаг. Өнөөдөр энд ирсэн Голландын төлөөлөгч байна. Уул уурхайн салбар нь хөгжиж байгаа орнуудад энэ өвчин халдаад байдаг гэсэн. Таныг халдвар авчирсан гэж хэлээгүй шүү хэмээн хошигнон асуулт тавьсан. Монгол улсад Голланд өвчин гэсэн нэр томьёо зохихгүй гэж би бодож байна. Уул уурхайн салбарынхан хөгжил, менежментийг судлахад институт_ бодлого нь байна. Гол нь сахилга бат чухал. Голландын жишээ гэвэл би өөрөө 1958 онд төрсөн. 1960 онд байгалийн хийн баялагтай орон гэдгээ зарлаж, 1970 оноос төсвийн орлого нэмэгдэж эхэлсэн. Түүнийгээ бага орлогтой хүмүүст нийгмийн халамжийн чиглэлээр өгч, их хэмжээгээр зарцуулж байсныг хэдий би тухайн үед бага байсан ч санаж байна. Цалин гаа ч огцом нэмэгдүүлж байлаа. Харин монголын хувьд энэ салбарыг хөгжүүлэх, хараал биш , ерөөл болгох үүд хаалга нээлттэй байна шүү дээ. Наад зах нь газар зүйн байрлалын хувьд дэлхийд нөлөө бүхий 2 хөрштэй. Гурав дагч түншүүдтэйгээ сайн харилцаатай нь дээр сонгох боломжтой гээд нэрлэж болно. Тиймээс би монголд голланд өвчин нүүрэлнэ гэдэгтээ санал нэгдэхгүй байгаагийн дээр байгалийн баялагийн хараал тусахгүй харин ерөөл болгох орон гэж бодож байгаа гэлээ. Хэлэлцүүлэгийн үеэр монгол улс ажлын байр нэмэгдүүлэх боломжтой. Гэвч энэ байраа хөршүүддээ алдаад байгаагийн нэг тод илрэл нь Эрээнийг шууд хөрөнгөжүүлээд байгаа жишээ гэж оролцогчид хэлсэн.м Нийт импортын бүтээгдхүүний 80 хувийг хятадын зах зээлээс авч байгаа нь энэ ажлын байр нэмэгдүүлж байгаа хэрэг шүү гэсэн. МУын Ерөнхийлөгч Элбэгдорж энэ хэлэлцүүлгийн индэр уригдаж, ашигт малтмалын салбарын талаар СНН телевизийн сэтгүүлчийн сонирхсон асуултанд хариуллаа. Уул уурхайн салбараар өрнөсөн нэгдсэн хуралдаан олны анхаарлыг татсан. Заалнаас төлөөлөгчид олон асуулт асуусан. Ер нь монгол улс энэ салбарынхаа хөгжлийг хууль эрх зүйн хувьд тов тодорхой, хөгжлийн загвар нь ил тод байх зарчмыг баримтлах нь чухал гэсэн юм.

tv5 Э.Дагиймаа
 

Нийтэлсэн: 2011-03-03 00:00:00