Хуралдаан - 2010
Улсын Бүртгэлийн Шинэчлэл

Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараан дээр байгаа өнөөгийн бидний хувьд иргэн бүрийнхээ хөрөнгийг баталгаажуулах, түүнийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэд бизнесийн харилцаанд чєлєєтэй оролцох, гэрээний эрх чєлєєгөө хэрэгжүүлэхэд нь төр нь үнэн зөв ой санамжтай байж, түүнийгээ бүртгэлжүүлсэн байх нь чухал ач холбогдолтой.

Гэвч бүртгэлийн үйл ажиллагаа тєгєлдєршєєгүйн улмаас сонгуулийн үеэр маргаан гардаг, нийгмийн халамж очих эзэндээ хүрдэггүй, зарим тохиолдолд иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чєлєєгєє хэрэгжүүлж чаддаггүйн зэрэгцээ бүртгэлийн тєлбєр, хураамжийн хэмжээ єндєр, бүртгүүлэх шат дамжлаг их, тєрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу, хууль тогтоомж нь тодорхойгүй байгаа нь иргэд төрийн үйлчилгээг авах, шинээр бизнес эрхлэх, ємчлєх эрхээ баталгаажуулахад нь чөдөр тушаа болсоор байна.

Энэ ч утгаараа бид өөрийн улсыг идэш тэжээл нь таарсан хурдан морьтой зүйрлэвэл энэхүү морь маань уралдааны гараан дээрээ чөдөр, тушаатай хэвээр байна. Тэгвэл энэхүү чөдрийг хэрхэн тайлж, үсрэнгүй хөгжсөн өндөр хөгжилтэй улс орнуудын жишигт хүрэх вэ?

Хэлэлцүүлэг

Хөгжлийн чөдөртэй Монгол:

  • Хөгжлийн чөдөртэй Монголыг хэн хүсэж байгаа вэ?
  • Бидэнд юу саад болж байна вэ?
  • "Иргэн баян бол улс баян". Бид ямар хөрөнгөтэй бэ?
  • Бүртгэлтэй, бүртгэлгүй хөрөнгө, өмчийн ялгаа?
  • Бүх хөрөнгөө бүртгэдэг болох арга зам нь юу вэ?
  • Иргэн буруу бүртгэгдвэл өмч буруу бүртгэгдэх үү?
  • Бизнес шинээр эхлэх таатай орчныг хэрхэн бүрдүүлэх вэ?
  • Төрийн үүрэг юу вэ?
  • Байгаа хөрөнгийг хэрхэн хүлээн зөвшөөрч бүртгэх вэ?
  • Шийдвэр гаргагчдын манлайлал юу байх вэ?
  • Бүртгэлийг хэрхэн илүү нээлттэй, хялбар, шуурхай, хүртээмжтэй болгох вэ /шат дамжлагыг багасгах, төлбөр хураамжийг бууруулах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах гэх мэт/?
  • Бүртгэлд мэдээллийн технологийг хэрхэн ашиглах вэ?
  • цаасанд суурилсан бүртгэл үү, цахим бүртгэл үү?
  • Мэдээлэл, харилцаа холбооны технологи бидэнд ямар давуу талыг олгох вэ /хурд, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны зардлыг багасгах гэх мэт/?
Нийтэлсэн: 2010-05-08 00:00:00