Хуралдаан - 2010
Өрсөлдөх Чадварыг Дээшлүүлэх
  • Монгол улсын хувьд “өрсөлдөх чадвар” гэсэн ойлголт харьцангуй шинэ
  • Дэлхий дахинд танил болж эхэлсэн нь 30 жилийн өмнө
  • Өнөөдөр Гүүгл дээр хайлт хийхэд 13,500,000 холболт
  • Өрсөлдөх чадвараар дагнан судалдаг байгууллагууд (АНУ-ын Харвардын Их Сургууль, Швейцарийн АйЭмДи, Дэлхийн Банк, олон улсын байгууллагууд)
  • Даяаршлын эринд улс орны хөгжлийн суурь нь өрсөлдөх чадвар
  • "Өрсөлдөх чадвар" гэдгийн агуулга нь “байгалийн шалгарал”

Өрсөлдөх чадварын ойлголт Монголд: 1990 ээд оны сүүл үеэс ярьж эхэлсэн. АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Байгууллага (USAID), Дэлхийн Банк, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк гэх зэрэг байгууллагууд энэ сэдвээр анхаарч, төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Өнөөгийн цаг үед өрсөлдөх чадвар нь зөвхөн хөдөлмөрийн бүтээмжээр зогсохгүй, тухайн улсын бренд, өөрчлөлтөнд дасан зохицох чадвар гэх мэт тоогоор хэмжихэд бэрх олон шинж чанар, агуулгыг багтаасан ойлголт гэж хэлж болно.

Өрсөлдөх чадварыг онцлохын ач холбогдол: Монгол улсын хэтийн хөгжлийн төлөв, бизнесийн орчны шинэтгэл, тогтвортой хөгжлийн суурийг хангах зорилт бидний өмнө тулгарч байна. Эдгээр цаг үеийн тулгамдсан сорилтуудад шийдэл олох, гарц хайх үүднээс энэ уулзалтын хүрээнд өрсөлдөх чадварын талаар тусгай хэлэлцүүлэг хийхээр тус Чуулга уузлалтын зохион байгуулагчид санал нэгдсэн юм.
Монгол Улсын хувьд боловсон хүчний нөөц дутмаг, хөрөнгө мөнгө хязгаарлагдмал байгаа өнөөгийн орчинд тохирох хөгжлийн стратегийг өрсөлдөх чадварын шалгуурт нийцүүлэн боловсруулах нь тулгамдсан зорилт болно.

Хэлэлцүүлгийн зорилго: Монгол Улсын өрсөлдөх чадварын талаар нэгдсэн ойлголтонд хүрэхийг эрмэлзэх нь чухал юм. Өрсөлдөх чадварын ач холбогдол, хэмжих хэмжүүр, түүнийг хэрэглэн дүгнэлт гаргах, амьдралд хэрэгжүүлэх тогтолцоог хэрхэн бүрдүүлэх гэх зэрэг олон чухал асуултанд хариулахыг эрмэлзэнэ.

Аливаа улсын өрсөлдөх чадварыг үнэлж, тодорхойлохдоо дараах 2 түвшинд авч үзэх шаардлагатай. Үүнд:

  1. Улсын ерөнхий өрсөлдөх чадварын орчин,
  2. Тодорхой бизнесийн салбар (кластр) -ын дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар.

Ерөнхий өрсөлдөх чадварын орчинг тодорхойлоход дараах 4 үндсэн хүчин зүйлээр задлан шинжилдэг. Үүнд:

  • Эдийн засгийн тамир тэнхээ,
  • Засаглалын үр ашиг,
  • Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа,
  • Дэд бүтэц.

Тодорхой бизнесийн салбар (кластр) –ын түвшинд дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлж, бидэнд буй нөөц боломжийг илрүүлэх, улмаар хэрхэн үр ашигтай зарцуулах, үүнд төрөөс үзүүлэх дэмжлэг, хувийн хэвшлийн болон донор байгууллагуудын гүйцэтгэх үүрэг гэх зэрэг асуудлуудыг хөндөнө.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Хэлэлцүүлгийн хүлээгдэж буй үр дүн: Хуралдааны эцэст ЗӨВЛӨМЖ гарна. Тус зөвлөмжид доорхи багц асуултуудад оновчтой хариу олсон байхыг эрмэлзэнэ.

a) Монгол улсын өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд дор дурьдсан хүчин зүйлүүдийн давуу болон сул талуудыг тодорхойлсон байх. Үүнд:

  • Эдийн засаг, санхүүгийн орчин (мөнгө, санхүү, татвар)
  • Засаглал (төрийн бодлого, оролцоо, чин эрмэлзлэл, олон улсын хамтын ажиллагаа)
  • Хувийн хэвшил (удирдлага, хөрөнгө оруулалт, санаачлага)
  • Дэд бүтэц (авто, агаар, төмөр, зам)

б) Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесийн салбар (кластр) –уудыг тодорхойлж, эрэмбэлсэн байх. Үүнд,

  • Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн: ноос, ноолуур, арьс шир?
  • Мах, сүү болон сүүн бүтээгдэхүүн?
  • Архи, пиво?
  • Аялал жуулчлал?
  • Мэдээллийн технологи?
  • Санхүүгийн үйлчилгээ?
  • Оёдол, дизайн?
Нийтэлсэн: 2010-05-08 00:00:00