Хуралдаан - 2010
Төсвийн хууль эрх зүйн шинэтгэл

Хэлэлцүүлэг I А. Төсвийн хууль эрх зүйн шинэтгэл

Төсвийн тогтолцоог шинэчлэх шалтгаан

  • Төсвийн одоогийн тогтолцоог бүхэлд нь хянан үзэж, төсвийн удирдлагын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг нэвтрүүлэх, стрaтегийн ордуудын ашиглалтаас ирээдүйд бий болох санхүүгийн хөрөнгийг зүй зохистой удирдах замаар төсвийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг хангах шинэчлэл хийх
  • Мөн төсвийн удирдлага, санхүүжилтийн хууль болон худалдан авах ажиллагааны тогтолцоо өнгөрсөн хугацаанд зохих үүргээ гүйцэтгэж, үр дүн өгсөн боловч улс орны эдийн засаг, санхүүгийн гадаад, дотоод орчинд үүссэн өөрчлөлт, төсвийн харилцаанд бий болсон шинэ нөхцөл байдлаас болж зарим өөрчлөлт хийх
  • Эдийн засгийн хөгжлийн, улсын төсвийн хөрөнгө оруулалтын, салбарын бодлогуудыг төсвийн төлөвлөлттэй уялдуулах, төсвийн зарлагын үр ашгийг дээшлүүлэх

Эдийн засгийн өсөлтийг хангахад төсвийн гүйцэтгэх үүрэг

  • Төсвийн бодлого, стратегийг тодорхойлоход төсвийн удирдлагын зарчим, “төсвийн дүрэм”-ийг юуны өмнө тогтоох
  • Төсвийн бодлогоор дамжуулан эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад манай улс экспортын гол бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтөөс хамаарахгүй болгох
  • Эрдэс баялгийн үнийн өсөлтөөс бий болсон орлогоор хуримтлал үүсгэн дэлхийн санхүүгийн зах зээлд гаргаж, түүнээс олсон ашгийг санд хуримтлуулах замаар иргэдийнхээ амжиргааны түвшинг дээшлүүлэхэд ашиглах
  • Сонгуулийн үйл явцад бий болсон улс төрийн намуудын аливаа амлалтын эдийн засгийн тогтвортой хөгжил болон төсвийн бодлогод үзүүлэх хэт нөлөөллийг багасгах

Төсвийн процесс, ил тод байдал

  • Төсвийн процесст оролцогч талуудын эрх үүргийг төсвийн тогтвортой байдлын зарчимд нягт уялдуулах
  • Tөсвийн дунд хугацааны хүрээг тогтоох, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарлагын хязгаар батлах,
  • Төсвийн ерөнхийлөн захирагчдын хөтөлбөрт төсвийг хуваарилах, хэрэгжүүлэх, тайлагнах, хяналт тавих, эдгээр бүх процесс олон нийтэд ил тод байх
  • Бодлогын тэргүүлэх чиглэл, санхүүгийн хэрэгцээг хооронд нь уялдуулсан зохистой, үр дүнтэй, хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлтийг гүйцэтгэлд хатуу хяналт тогтоох

Хэлэлцүүлэг I Б. Төсвийн зарлага, хөрөнгө оруулалт, худалдан авах үйл ажиллагаа

Төсвийн зарлагын удирдлагад шинэчлэлт хийх, зарлагын норм нормативыг шинэчлэх, автоматжуулах,
Төсвийн мэдээллийн нэгдсэн систем бий болгох, түүний дотор улсын хэмжээний цалин хөлсний сангийн нэгдсэн мэдээллийн систем,
Төсвийн зарлагын хязгаарлалт тогтоох, батлагдсан жилийн төсөвт зохицуулалт хийх эрх мэдэл
Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх болон гүйцэтгэлд нь хяналт тавих аждыг сайжруулах
Үндэсний хэмжээний ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтын томоохон төслүүдэд хөрөнгө хуваарилах асуудлыг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд шийдэх.
Улсын хөрөнгө оруулалтын төслийн тэргүүлэх ач холбогдлын эрэмбийг тогтоох, хөрөнгө оруулалтын төслийн өртөг, санхүүжилтийн хэрэгцээ шаардлагыг хянах,
Улсын төсөвт орсон хөрөнгө оруулалтын төсөлд санхүүжилтийн ямар эх үүсвэр, зохицуулалт оновчтой байхыг тодорхойлох, он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг зохицуулах
Төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний төлөвлөгөөг жилийн төсөв батлагдахаас өмнө бэлтгэх, хэрэгжилтэд нь хяналт тавих
Цаг агаар, улиралын байдлаас шалтгаалж хөрөнгө оруулалтын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, санхүүжилт, гүйцэтгэлийн ажлын хугацаа, чанар

Хэлэлцүүлэг В. Орон нутгийн төсвийн харилцааны шинэтгэл

Аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд төсвийн эрх захирагчдын чиг үүрэг тодорхой бус, эрх мэдэл хязгаарлагдмал байгаа тухай Төсвийн захирагчид төсвийг дүнтэй зарцуулах талаар идэвхигүй хандах
Орон нутгийн төсвийн эрх мэдлийг төвд хэт төвлөрүүлсэн нь орон нутгийн бие даасан байдал, бүс нутгийн хөгжилд сөргөөр нөлөөлж, орон нутгийн удирдлагын хариуцлагыг сулруулж байна.
Улсын төсвөөс аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт олгох шилжүүлгийг хүн ам, газар зүй, дэд бүтэц зэрэг зайлшгүй харгалзах хүчин зүйлсийг тооцсон тодорхойлох
Харин орон нутгийн хөгжлийн чадавхи, хүн амын боловсрол, эрүүл мэндийн асуудалд нэгдсэн бодлоготойгоор хандах үүднээс төрийн зарим үйлчилгээг улсын төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээгээр санхүүжүүлэх одоогийн зарчмыг хадгалах эсэх

Салбарын багцад нь багтаан орон нутаг зохицуулалт хийх эрх мэдлийг олгох, орон нутгийн өмчтэй холбоотой их засварын зардал болон түүний ашиглалт, хамгаалалттай холбоотой урсгал зардлыг орон нутгийн төсвөөр хэрэгжүүлдэг болох.

Нийтэлсэн: 2010-05-08 00:00:00