Чуулган мэдээ - 2015
“Эмч, өвчтөн хоёрын дунд ч итгэлцэл алга”

Эдийн засгийн форумын “Эрүүл мэндийн салбарын менежмент” салбар хуралдаанаар тус салбарт тулгамдсан асуудлыг хөндлөө. Юун түрүүнд эмч, иргэн хоёрын хооронд итгэлцэл байна уу? гэх Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагийн тавьсан хамгийн энгийн асуудалд бүдэрч байх жишээтэй.

Энэ салбарын менежмент эмнэлгийн тусламж үйлчилгээний чанараас гадна эмнэлгийн мэргэжилтнүүдийн харилцаанаас эхэлнэ гэдгийг хуралд оролцогчид онцолж байлаа. Мөн эмч үдээс өмнө улсын эмнэлэгт ажиллаад, үдээс хойш нь хувийн эмнэлэгт ажиллаж байна.

Энэ нь олон жил сурч, мэдлэг боловсролдоо маш их цаг хугацаа, мөнгө зарцуулсан эмч нарын цалин амьдралд нь хүрэлцэхгүй байгаагийн гэрч. Үүнээс гадна орчин үеийн өндөр технологи нэвтрүүлсэн, ая тухтай үйлчилгээтэй хувийн эмнэлгүүд шинээр хаалгаа нээж байгаа ч хөгжлийнхөө эхэнд үед л явна. Учир нь тэд эмч, боловсон хүчнээ бэлтгэж чадаагүй. Улсын эмнэлгийнхээ хэдэн эмч нарыг л нэг хоёроор татаад байна гэж хүмүүс санаа бодлоо хэлж байв

Эрүүл мэндийн салбараа хөгжүүлье гэж байгаа бол гадаадын эмнэлгүүдийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл өгч болохгүй. Би сайд байхдаа Кувын нүд, шүдний эмнэлэг байгуулъя гэхэд нь зөвшөөрөл өгөөгүй. Тэгвэл одоо гаднын эмнэлгийн нээлтэд төрийн түшээд нь очоод тууз хайчилж байгаа нь буруу гэж шүүмжлэв.

Улсын II төв эмнэлгийн захирал Г.Баясгалан, “Улсын эмнэлгүүдийн менежмент, үйлчилгээг ч хувийн эмнэлгүүдтэй адил болгоё” гэсэн саналыг дэмжихгүй буйгаа хэд хэдэн хүн илэрхийлэв. Учир нь төлбөрийн чадвартай хүмүүс нь хувийн эмнэлэгтээ хандаж болно. Улсад ядарсан иргэддээ тусламж үзүүлэх эмнэлэг хэрэгтэй. Баян ч, ядуу ч очоод үйлчлүүлэх нарийн мэргэжлийн эмнэлэг зайлшгүй байх ёстой.

Ерөнхий сайд хувийн эмнэлгүүдийг менежментийг хувьд шинэчилнэ гэснийг улсын эмнэлгүүдийг хувьчлах гэж байна гэж баахан шүүмжиллээ. Үнэндээ тийм биш хэмээн Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа ярилаа. Тус хурлаас гарсан саналуудыг нэгтгээд, хуралд зохион байгуулагчдад хүргүүлж, форумаас гаргах эмхтгэлд оруулбал гаргасан бүтээлч саналууд ажил хэрэг болоход түлхэц үзүүлнэ хэмээн хуралд оролцогчид хэлж байв.

Эх сурвалж: Gogo.mn

Нийтэлсэн: 2015-04-17 11:07:55