Санхүүгийн зах зээл

Нийтэлсэн: 2011-01-20

Тухайн ойлголт Монголд, онцлох ач холбогдол:Сүүлийн үед Монголын төр засгаас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа нь тохиолдлын хэрэг биш юм. Таван толгойн орд газрыг эзэмшүүлэхтэй зэрэгцэн уул уурхайн хэд хэдэн төсөл бэлтгэл ажлын хүрээнд хүлээгдэж буй нь улс орны эдийн засгийн хөгжил болон Засгийн газрын бодлогын нэн чухал ажиллагааг Хөрөнгийн зах зээл гүйцэлдүүлж байгаа хэрэг билээ. Хөрөнгийн зах зээлийн хувьд хүндхэн үе байсан 2010 онд анхлан зохиогдож байсан Монголын Эдийн Засгийн Чуулган нь төр засгийн болон олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад зогсохгүй Хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал хувь нэмрээ оруулсан. Монголын эдийн засгийн форумыг 2010 онд зохион байгуулснаас хойш хэд хэдэн чухал хөгжил дэвшлүүд бий болсон. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар тогтоолоор “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” чиглэлийг баталсан ба тус тогтоолд шаардлагатай хууль эрх зүй, бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх болон хөрөнгийн зах зээлд оролцогчдын үүрэг, чиглэлийн талаар тусгажээ. Иргэний хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Банкны тухай хууль, Даатгалын тухай хууль болон бусад холбогдох хуулиудын зөрчилдөөнийг арилгах, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулинд IPO хийх болон хоёрдогч зах зээлийн тухай зохицуулалтыг оруулах, тус хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, Арилжаа, Төлбөр тооцоо, Клиринг, Кастодиан болон Хадгаламжийн байгууллагын

чиг үүргийг тодорхой болгох, институциональ хөрөнгө оруулагчдын талаар эрх зүйн орчныг бий болгох, хэрэгжүүлэх, Компанийн тухай хуулийг шинэчлэн найруулах, хөрөнгийн бирж, төлбөр тооцоо, хадгаламж, кастодианы байгууллагын дүрэм журмыг боловсронгуй болгох гэх мэт арга хэмжээнүүд уг чиглэлд орсон байна.

Хэлэлцүүлгийн зорилго:Хөрөнгийн зах зээлийн өмнө тулгараад буй асуудлуудыг хэлэлцэх,цаг үеийн холбогдолтой асуудлуудын тухай нэгдсэн ойлголтыг олон нийтэд хүргэх.

Хэлэлцүүлгээс гарсан саналууд:• Монгол улсад хөрөнгийн зах зээл сайн хөгжөөгүй байна. Хөрөнгийг илүү татах шаардлага байна;

• Ашигт малтмалын нөөцөө ашиглан хөгжиж байгаа орнуудын хувьд бодит ханш чангарах үзэгдэл маш

их явагддаг. Монгол улс ханшны хэлбэлзлийг хянаж байх нь маш чухал юм. Учир нь ханш болон инфляци нь санхүүгийн зах зээлд маш чухал үүрэгтэй юм;

• Хөрөнгийн зах зээлтэй холбоотой асуудал нь хүний нөөцийн асуудал юм;

• Тооны олноос чанарын түвшин рүү шилжих шаардлагатай байна. 60-аад брокерын пүүсүүд байна. Эдгээрийн чанарыг сайжруулах шаардлагатай юм;

• Хөрөнгө оруулалтын таатай орчин болон хөрөнгийн зах зээлийн таатай орчин алга байна. Боловсон хүчний бэлтгэл тааруу байна. Сэтгүүлчдийн оролцоо чухал;

• Баялагаа удирдах цогц бодлого хэрэгтэй байна. Баялгийг удирдахад шаардагдах хүмүүсийг сургах хэрэгтэй байна. Мөн эрсдлийн асуудлыг үндэсний хэмжээнд ярьж байх хэрэгтэй;

• Дотоодын банкуудыг гадны зах зээлээс хөрөнгө босгох бололцоог олгох хэрэгтэй байна. Хөрөнгийн зах зээлийн чухал хэрэгслүүдийг авч үзэх хэрэгтэй;

• Тогтворжуулалтын сангаас гадна. хөгжлийн сан гэж байх хэрэгтэй байна. Хөгжлийн сан нь томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх хэрэгтэй юм;

• Хөрөнгө оруулалтын сангуудыг босгох хэрэгтэй байна. МХБ нь гадаадад хөрөнгө босгоход анхаарах хэрэгтэй байна. Тогтворжуулалтын сан нь хөрөнгийн сан болж хөрвөх асуудлыг ярих хэрэгтэй;

• Санхүүгийн зах зээл урсгалд ороход бэлэн биш байна. Гадаад зах зээлд гарах шаардлага байна;

• Хөрөнгийн арилжаа хийх IT системийг хөгжүүлэх шаардлагатай байна. Ерөнхийдөө шинэчлэл хийгдээгүй;

• Манай стратегийн томоохон ордууд гадны зах зээлээс хөрөнгө босгож байгаа. Хуулийн дагуу бол арван хувиа дотоодын зах зээлд гаргах ёстой;

• Нүүрсээ дэлхийн үнээс доогуур зарж болохгүй тиймээс гадны компаниудыг оруулах хэрэгтэй байна. Дэлхийн түвшинд борлуулалт хийх хэрэгтэй байна;

• Уул уурхайн хэт их хөгжлөөс улбаалан эрсдлийг олон талбарт хувиарлах хэрэгтэй. Дотоодын бонд гаргаснаар энэхүү эрсдлийг багасгах боломжтой;

• Төгрөгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай. Уламжлалт арга хэрэгслүүд МУд үйлчилж байсан. Энэ арга хэмжээг ашиглаад хөрөнгийн урсгалыг дотоодын хөрөнгийн урсгалтай тэнцвэржүүлэх шаардлагатай;

• Хувьцааны индексийг авч хэлэлцэх шаардлагатай байна. Манай индекс зургаахан сарын дотор эрс өссөн ийм индекс дэлхийн бусад оронд байхгүй;

• Санхүүгийн зах зээл дээр маш их эрсдэл хуримтлагдаад байна. Банк хоорондын зах дээр ханшын эрсдэл байна;

• Хөдөөд хүрч ажиллах асуудал маш сул байна. Мобайл банкны үйлчилгээг хөгжүүлэх, пүүсд данс нээх нь бас алслагдмал хөдөө орон нутагт маш хүнд юм. Зарим хүмүүс онлайнаар банкны болон брокерын дансуудыг нээх боломжийг олгох хэрэгтэй байна. Цахим банкны үйлчилгээг өргөн хүрээтэй нэвтрүүлэх шаардлагатай байна;

• Хөрөнгийн зах зээлийн талаар ард түмнээ мэдлэгтэй болгох үүднээс сэтгүүлчдийг энэ чиглэлээр ажиллуулах хэрэгтэй байна. Мөн сургалт судалгааны томоохон институци байх хэрэгтэй байна;

• Дотоодын үндэсний сангуудыг байгуулах. Тухайлбал нийгмийн даатгалын санг хөрөнгийн биржтэй холбох хэрэгтэй юм. Хүний хөгжлийн сангийн нэг хэсгийг дотоодын хөрөнгө оруулалтаар өөрөө арвижаад явах боломжтойгоор зохицуулах хэрэгтэй байна;

• Орон сууцны урт хугацаат зээлийг ажиллагаанд оруулах шаардлага байна. Ипотекийн зах зээлийг хурдацтай хөгжүүлэх үүнийг хөрөнгийн зах зээлтэй уялдуулан хөгжүүлж хоёрдогч зах зээлийг бий болгох хэрэгтэй;

• Хөрөнгө оруулалтын сангийн хуулийг батлах шаардлагатай байна.

Зохицуулагч:

МХБ Х.Алтай

Хөтлөгч:

Эрдэнэчимэг Дагиймаа, ТВ5

Оролцогчид:

Төр засаг:

- Ч.Ганхуяг, Сангийн яамны дэд сайд

- Н. Золжаргал, Монгол Банк

- Алтай, МБХ

- Б. Энэбиш, Эрдэнэс Монгол

- СЗХ Ганбат

Иргэний нийгэм:

- Ж. Батсайхан, СЕО клуб

Хувийн хэвшил:

- Д. Даянбилгүүн, БиДиСек

- Ухаа Худаг

Академи:

-

ОУБ:

- Ти Си Экс , EBRD

EBRD

Харалд Хиршхофер 2008 онд буюу ТСХ компанийг анх байгуулж байх үеэс тус компанид ажиллаж эхэлсэн. ТСХ компанийн гол зорилго нь хөгжлийн зээлийг дотоодын мөнгөн тэмдэгтээр олгохыг болон дотоодын мөнгөн тэмдэгтийн зах зээлийг дэмжих явдал билээ. Харалд тус компанид Төв Банкууд дахь макро эдийн засгийн таамаглалын системийн хэрэглээг нэмэгдүүлэх, чөлөөт бус зах зээл дэх дотоодын мөнгөн тэмдэгтүүдээр санхүүгийн хөрөнгийг үнэлэх зэрэг ажлуудыг удирдаж байна. Тэрээр ТСХ компанид орохоосоо өмнө 14 жил ОУВС-д ажиллаж, хамгийн сүүлд Монтенегро болон Серби улсуудад ОУВС-ын суурин төлөөлөгчөөр сууж байв.

Филип тер Воорт нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчөөр 2009 оны 09-р сарын 1-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаа болно. Уг томилолтоос өмнө тэрээр 2001-2005 онд Рабобанк-ны ОХУ-ыг хариуцсан менежерээр ажилласан байна. Мөн 1998 оноос Москва дахь ABN AMRO-н Байгууллагын банкны салбарыг толгойлж байсан ба 2000 оноос Петербург хот дахь ABN AMRO-н Захирлаар ажиллажээ. Ажлын гараагаа 1989 онд Амстердам хотын INGO Bank-с эхэлж, экспорт ба төслийн санхүүжилт мөн бараа бүтээгдэхүүний тусгай санхүүжилтийн хэлтсүүдэд алба хашиж байсан. Филип тер Воорт Голланд улсын иргэн бөгөөд Амстердам хотын Их Сургуулийг дүүргэсэн юм.

Ивээн тэтгэгчид

  • Монгол Улсын засгийн газар
  • TDBank
  • Хаан банк
  • Эрдэнэс тавантолгой
  • Эрдэнэт үйлдвэр
  • Голомт банк
  • Төрийн банк
  • has bank
  • IFC
  • Mobinet
  • The Bussiness council of mongolia
  • BRB Media
  • Mongolian economy
  • Bloomberg
  • Mass Media
  • Sound of mongolia